
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Татварыг амьжиргааг дэмжих маш чухал бодлого гэж бид харах ёстой. Гэхдээ бид үүн дээр нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Нэг гэр бүл, нэг орлого олж байгаа хүн цаанаа хэчнээн хүнийг асран хамгаалж байгаа вэ, тэр нь тухайн өрхөд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг тооцоо судалгааг хийж, цаашид татварын бодлого доо эдийн засгийн асуудлыг агуулгаар нь оруулж ирмээр байна. Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой" гэв.






















































