Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЯМБА ЗАВШИГЧ

2026-6-12
0
ЖИРГЭХ

Сандагийн Бямбацогт хэмээх сандайлсан газраа шавар болгоод хутгаж орхидог, УИХ-ын “ахмад” гээч тодотголтой гишүүдийн нэг байдгийг Монголчууд сайн мэддэг. Одоо бүр спикер нь болчихсон Төрийн ордонд түйвээж явна. Мань эр анх баруун бүсээс, УИХ-ын сонгуулийн II тойргоос парламентад хөл тавьж, өл залгав. Түүнийг тойргийн сонгогчид нь болох Ховдчууд анх дан дээлтэй гарсан юм сан, даараа болов уу яагаа бол гэж ихэд санаа тавин саравчилж байсан авч ямба огт зохидоггүй энэ нөхөр 2008 оноос хойш тасралтгүй сонгогдож, “давхар дээл” нөмрөн сонгогчдынхоо “итгэл найдвар”-ыг давуулан биелүүлж аархав.

Давхар дээл нөмрөн гэсний учир нь Ямбацогт маань 20 жил төрд урхагшиж, бүр хуршихдаа бүсээ огт бүслэлгүй өнөөдөртэй золгов. Тэр бүс нь төрийн буюу ард түмний өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа үнэнч шударгаар биелүүлэх юм шүү дээ. Тун энгийн. Гэтэл хувиа хэтэрхий борлуулсан нь хар түүх болж, довоо дэндүү шарлуулсан нь төрж өссөн Алтайн уулсаас ч өндөрт цамнаж байна. Шавь нь багшаасаа давдаг ёсон бий ч түүнийг их улс төрд бойтгийг нь сугалан оруулсан Дэмбэрэл зэрэг “Өвгөдийн зөвлөл” нь ч өнгө зүсийг нь танихаа байтал мацаж малтсаар УИХ-ын даргын сэнтийд заларчихсан сууж байна.

Ямбацогт маань парламентад олон сонгогдсон гэдгээрээ толгой цохих бус даргын суудалд олонтаа заларснаараа “ахмад” даргач болоод байгааг сонгогчид анзаардаггүй. Энэ нь түүний улны пропаганда хийдэг хорлогчин авьяаст учир бий авч чухамдаа дарга болон тодорч тухайн салбарыг эрхшээхдээ ард түмнээ ангайлгасан ажил хийхийг огтоос боддоггүйд л гол учир бий. Өөрийн гэсэн өв буюу үнэнч сонгогчдодоо зориулсан Legacy үлдээж үзсэн үү. Сандагийн Бямбацогт гэгч ямбатны сандайлсан газраа өмхий шавар болгоод л орхидог нь алхсан зам мөр бүхнээс нь ханхална. Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга болоход нь төөрч будилах вий гэж танхимын гишүүд нь хүртэл мөрөө хавчиж байсан авч УИХ дахь МАН-ын бүлгээ атгадаг ямбатан болж Нямка даргын хайртай Хууль зүйн яамны дээд сэнтийд “Өвгөдийн зөвлөл”-ийнхөө туслалцаагүйгээр өлхөн морилж орхидог байна. Зам тээврийн сайд хийнэ гэдэг зааны даваанаас ч том “барилдаан” атал төвөггүйхэн барьц сонгоод л заларсан. Бүр Батлан хамгаалахын сайд болсныг нь даргын одонд төрсөн гэх үү, Л.Оюун-Эрдэнийн гонгинон дуу алдсанчлан мөлхсөөр, гутлын хоншоор долоогоод өндийсний “Тавилан юм даа” юу.

Энэ олон онцгой шат дамжлага бүр Монгол Улсыг өлхөн хөгжүүлж, өнгө зүстэй болгож чадах Монгол төрийн өндөр сэнтийнүүд юм. Тэр суудал зайдагнах бүртээ гулгиснаа ч үлдээлгүй бузар муухайгаар л хулдсан. Идээ бээрийг нь ард түмэн, сонгогч олон л залгин гүлдийж үлдсээр байх уу. Их улс төрд хөл тавингуутаа л төрийн авдар руу гараа шургуулж хормойлсон төсөл, тендер, концесс, зээл зэргээ одоо өөрөө ч тоолж барахааргүй болсон. Ойрын жишээ татах гэхэд л ойгүй олон бузар гарынх нь дүрээсүүд. Нөгөө “Вестерн Холд” компаниараа 76 тэрбумын зээл авсан. Цементийн үйлдвэртээ гэсэн хаягтай.

Хөгжлийн банкны зээл нь хөлгүй асуудал тариад эхлэхэд мань эр “цемент гэдэг стратегийн бүтээгдэхүүн болой” гээд зээлээ цэвэр ариунаар салгуулчихав. Чингэж салгуулсны дараа Хөгжлийн банкны зээл нь цемент рүү нь оролгүй дархан цаазат Богд уулын Арцатын аманд данхайлгасан тансаг зэрэглэлийн “Хан төгөл” хаус хотхон болж хувирсанд эрхэм спикерийн ид шид, илбэ жатгын дохиур ажилласны учир жанцан орших шив. Хөшөөтийн уурхайд тарьсан хөнөөлийг нь Ховдчууд байтугай холын Дорнодынхон ч мэддэг болтлоо газар авсан ч С.Бямбацогт даргын суудлаа улам томсгосоор яваагийн тул бузар үйлүүд нь Буянт голынх нь бургасан шугуйн манан шиг замхраад алга болдог жамтай.

С.Бямбацогтын өөрийнх нь хэлснээр бол анх тоосго цохиж, аав ээждээ тусад орохдоо байгуулахаар толгойд нь нэр нь орсон гэгддэг “Нью прогресс групп” ХХК-ийн охин компани болох “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг орвонгоор нь эргүүлэхийг хариуцдаг юм.

Төрсөн дүү нараа тэндээ залчихсан. Хөшөөтийн асуудал шударгаар сөхөгдсөн ч сайдын эрх ямбаар далайлгасаар чимээгүй болгосон. Монголдоо ланжгарт орох баялагтай Хөшөөтийн уурхайг эзэгнэсэн түүний “Нью прогресс групп” ХХК бол ер нь ланжгар. Харьяандаа “Эм пи петролиум” ХХК гэдэг шатахуун импортын компанитай. Өөрийн Ховд аймагтаа салбаруудтай төдийгүй өмнийн говьд ч хоёр салбартай. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Бямбацогтын Билгүүн гэсэн бүртгэлтэй.

         Ашиг сонирхлын зөрчил нь арван зүгт дэлгэрч, албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдал олгодог хэрэг нь бол Хойд Солонгос, Хятад зэрэг дарангуйлагч дэглэмтэй оронд шууд цаазлуулах ял юм. Ямба нь ялын шошготой. Сандагийн Баянчулууны эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн түүний хамааралтай “Алтай трест” ХХК нь Эрчим хүчний яамнаас удаа дараагаар 30 тэрбумын тендерийг  гудиггүйхэн гэгчийн  савардсан баримтууд хэвлэл мэдээллээр залхтал хөвөрсөөр байдаг.

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт “Цагаан эрэг” хэмээх улсын тусгай хамгаалалттай газар бий. 2016-2018 онд “Өгөөжтэй өв” гэдэг гоё нэртэй компани арав гаруй тэрбум төгрөгийн гянтболд буюу вольфрамыг хууль бусаар олборлоод хулгайгаар хил давуулсан байдаг. Үүнд мань ямбатны урт гар хэдийнэ оролцож, албан тушаалаа урвуугаар ашиглан, давуу байдал олгочихсныг хэвлэлүүдэд мэдээлсээр байсан.

Дээрх компани нөхөн сэргээлтээр халхавчилж, орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийгээд хорь гаруй га газрыг ухчирсан байгаа юм. Яаж дутах вэ, С.Бямбацогтын нэр мөн л хавчуулаастай. Ял зэмлэл хүртэх байтугай бүр УИХ-ын даргын суудалд заларсан шигээ Монголыг яаж залгих вэ гэсэн дараагийн нүүдлээ тохируулж сууна. Тэр УИХ-ын даргын сэнтийд залрангуутаа хөөрхий эжийгээ Ховд аймгийн нисэхийн зурваст мөнгөн аягатай тосуулан, reel хийхийн тулд л нисэхийн онцгой дүрэм журмыг зөрчөөтөхсөн. Эрхэм спикерийн ажлын гараагаа ингэж эхэлсэн ойрын гунигт түүх нь энэ. Арлын японууд, хойгийн Солонгосууд бол аль хэдийнэ араа шүдийг нь сугалан огцруулчих үндэслэл. Системийн хямралд орсон манайд бол “Ээж нь тосоо л биз. Тэгээд яагаад вэ” гэсэн уянгын халилтай хөөрхийлөл. Ийм мянга мянган хөөрхийллийг муйхарлалаар, дарангуйллаар бий болгох аяныг эрхэм спикер хэдийнэ эхлүүлснээ дээрх reel-ийг цацаж буйгаараа нотлов. ХХ зууны дарангуйлагчдын засаглалын гол зэвсэг нь айдас төрүүлэх байв. Үүгээр зогсохгүй үүнийг өдөр бүр мэдрүүлэх гэсэн тулгууртай. Харин С.Бямбацогттонгуудын засаглаж буй ХХI зуунд энэ байдал дүрээ өөрчилсөн. Эдүгээ цагийн лүгзэр удирдлагууд урдаас цор цор хийгээд байвал заавал шоронд хатааж, шонд дүүжлэхгүй.

Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглохгүйгээр, хуруугаар чичлэхгүйгээр эрх мэдлээ хангадаг болоод байгаа. Энэ нь ардчилал нэртэй сонгууль. Парламент нь урьдчилж төлөвлөсөн тохиргоогоор бүрдчихнэ.

О.Цогтгэрэл маягийн сөрөг хүчинтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сольсон дарангуйллын гол онцлог нь айдас бус харин мэдээллийн манипуляци юм. Хүмүүсийг өдөр бүр дарангуйлахын оронд “Энэ Бямбацогтгүйгээр бид цааш алхах аргагүй, тэр л Монголын төрийн эрх барих дээд байгууллагыг тогтвортой авч явна, хамгийн чадварлаг туршлагатай улстөрч, Бямбацогтыг орлох хүн олдохгүй” гэх ойлголтыг олон түмний дунд арилахааргүйгээр бий болгох явдал юм. Ард түмэн бас чиг бүрэн тэнэгрэлд орж, цулгуй цагаан цаас болчихоогүй болохоор “төгс удирдагч биш гэдгийг нь гадарлана ш дээ.  Гэвчиг хамгийн боломжит хувилбар бол С.Бямбацогт юм” гэсэн теорем аяндаа бий болно. Яг энэ мэт харагдан жүжиглэж чаддагт түүний заль мэх оршдог. Одоо үүнийгээ сэмээрхэн лавшруулж, хэвлэл мэдээллийнхний дунд эхийгээ reel-дсэн шиг сэжиг төрөм үнэлэмжтэй дэгээ хаяж гохдохоор алх цохин сууж байх шив. Угтаа тэр хоног өнгөрөх тусам эрх зүйн тогтолцоо маань нурж, системд ямар үр дүн үүсгэх, борог амьдралд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хуулиудыг үйлдвэрлэж буйд толгой гашилган сууж, хяналт хязгаар тавих учиртай.

Тийм байдал огтоос харагдахгүй байна. Хууль тогтоомжийн аюултай инфляци хэдийнэ үүсчихээд байхад батлуулсан хуулиараа уралдах аяныг л өөгшүүлж сууна, энэ спикер! Нөгөө Засгийн газраас гэнэт яаралтай горимоор өргөн мэдүүлж батлуулдаг хуулийн зарим нууц эцэг нь С.Бямбацогт байхад гайхахааргүй түүхтэйг дээр өгүүлсэн бүхний логик нотолно. Чуулган завсарлахаас өмнө баяр наадмын “наастар” ордог. Олон түмний маань аз жаргалын индекс өсчихсөний ар хударгаар ашиг сонирхлын зөрчилтэй олон хуулийг шил дараалуулан батлуулдаг урхагтай болоод удаж байгаа. Энэ наадмын үеэр эл хар нүглийг дахин давтан, үл толгойлоосой гэж залбирах л үлдэв.

Нэгэн цагт тавиул тэжээвэр байсан С.Бямбацотод ямба эдлүүлж огт болохгүй хүн гэдэг нь дээрх паянгаас нь нэвт сүүдэртэнэ. Системийн сүйрлийн загалмайлсан эмгэгүүдийн нэг үнэхээр болчихлоо. Тэр үүгээрээ бол улстөрч биш. Ял завшигч гэдэг шиг ямба завшигч юм. Төрийн гурван өндөрлөг гэж гажуугаар нэрлэсэн ҮАБЗ-ийн нэг сэнтийг нь Сандагийн Бямбацогт сандайлан ямбархлаа. Цаана нь хоёр үлджээ, түүнд... гэж түүний одоогийн үйлдлүүдийг нь “орчуулж” болно. Тэр ийм товтойгоор алсыг саравчилж суугаад гайхах юун.Түүний бүтээсэн гунигт түүхээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь амьсгалсаар байх аваас системийн доройтол маань урсдаг шат шиг чимээгүй уруудсаар хөөрхий хүүхэд ойчсон Заамарын цооног шиг болж хувирна. Хонгилын үзүүрт ядахнаа гэрэл сүүмэлздэг бол цооногийн үзүүрт юу харагддагийг Монгол даяараа сая харцгаасан биз дээ.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЯМБА ЗАВШИГЧ
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
    12 мин
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
    31 мин
  • Өмнөд Африкт болсон олныг хамарсан буудалцааны үеэр 12 хүн амиа алджээ
    49 мин
  • FIFA WORLD CUP: Мексик талбайдаа Өмнөд Африкийг буулган авч, түүхэн тэмцээний салхийг хагалав
    1 цаг 3 мин
  • ЯМБА ЗАВШИГЧ
    1 цаг 12 мин
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 59 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
    17 цаг 37 мин
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
    18 цаг 2 мин
  • Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
    18 цаг 10 мин
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    18 цаг 17 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 27 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 38 мин
  • Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
    18 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Гаитийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 58 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 54 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК