Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд

2026-6-16
0
ЖИРГЭХ

Испанийн шигшээтэй 0:0-ээр тэнцэж, хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн том сенсаацын нэгийг бүтээгээд буй Кабо-Верде улс нь Африкийн баруун эргээс алс Атлантын далайд орших жижиг арлын улс юм. Хэдийгээр хүн ам цөөн ч спорт, аялал жуулчлал, улс төрийн тогтвортой байдлаараа Африкт онцгой байр суурь эзэлдэг.

Statue to Cape Verdean Women | Cape Verde Travel Guide

  • Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Кабо-Верде Улс
  • Нийслэл: Praia
  • Хүн ам: ойролцоогоор 490-600 мянга
  • Газар нутаг: 4,033 км²
  • Албан ёсны хэл: Португал хэл
  • Үндэсний хэл: Кабо-Вердийн креол хэл
  • Валют: Кабо-Вердийн эскудо
  • Тивийн харьяалал: Африк
  • Байршил: Сенегалын эргээс баруун тийш 620 орчим км зайтай Атлантын далайд оршино.

"Кабо-Верде" гэдэг нь португал хэлээр "Ногоон хошуу" гэсэн утгатай. Энэ нэр нь Африкийн хамгийн баруун цэг болох Сенегал дахь Кап-Вер "Cape Verde Peninsula"-ээс гаралтай юм.

Гарал үүсэл, түүх

What to see in Praia, a city with the pulse of Creole culture

Кабо-Вердийн арлууд XV зууны дунд үе хүртэл хүн амгүй байжээ. 1460 онд Португалын далайчид арлуудыг нээж, суурьшил байгуулсан нь халуун бүсэд үүссэн Европын анхны колониудын нэг болсон байна. Дараа нь Баруун Африкаас авчирсан боолууд болон Португал суурьшигчдын нөлөөгөөр өнөөгийн Кабо-Вердийн үндэстэн бүрэлдэн тогтжээ. Иймээс тус улсын соёл нь Африк болон Европын соёлын хослол гэгддэг.

Кабо-Верде 1975 оны долдугаар сарын 5-нд Португалаас тусгаар тогтнолоо зарласан байна. Тус улс нь 10 том галт уулын гаралтай арлаас бүрддэг. Хамгийн алдартай нь "Pico do Fogo" бөгөөд 2829 метр өндөртэй идэвхтэй галт уул юм. Энэ нь тус улсын хамгийн өндөр цэгт тооцогддог.

Сонирхолтой баримтууд

Travel Guide to Cabo Verde: A Place that promises you no stress

1. ДАШТ-д шалгарсан хамгийн жижиг улсуудын нэг

Кабо-Верде ердөө хагас сая гаруй хүн амтай мөртлөө 2026 оны ДАШТ-д анх удаа шалгарсан бөгөөд тэмцээнд оролцсон хамгийн жижиг хүн амтай улсуудын нэг болж түүхэнд бичигдсэн.

2. Диаспора нь эх орныхоо хүн амаас олон

Кабо-Вердийн гаралтай хүмүүс Португал, Франц, Нидерланд, АНУ зэрэг оронд олноор амьдардаг бөгөөд гадаадад амьдарч буй иргэдийн тоо эх орондоо байгаа хүн амаасаа ч олон байдаг ажээ.

3. Африкийн хамгийн тогтвортой ардчиллуудын нэг

Тус улс Африкт ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, авлигын эсрэг үзүүлэлтээр тогтмол дээгүүр эрэмбэлэгддэг.

4. Аялал жуулчлалын диваажин

Цагаан элсэн наран шарлагын газар, Атлантын далайн үзэсгэлэнт эрэг, галт уулын тогтоц нь жил бүр олон зуун мянган жуулчин татдаг. Аялал жуулчлал нь тус улсын эдийн засгийг голлон бүрдүүлж байна. 

Хөлбөмбөгийн гайхамшиг

Cape Verde historically qualifies for the FIFA World Cup

"Цэнхэр акулууд" хочтой Кабо-Вердийн шигшээ баг олон жилийн турш Африкийн дундаж багт тооцогдож байсан ч сүүлийн арван жилд эрчимтэй хөгжжээ. Багийн ихэнх тоглогч Португал, Франц, Нидерланд зэрэг оронд төрж өссөн Кабо-Вердийн гаралтай тамирчид байдаг ажээ. Испанитай тэнцсэнээр ердөө хагас сая хүн амтай энэ жижиг арлын улс ДАШТ-ий тайзнаа өөрсдийн нэрийг хүчтэйгээр таниулж, дэлхийн хөлбөмбөгийн шинэ үлгэрийг бичлээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
FIFA WORLD CUP: ДАШТ-д дебут хийж байгаа хамгийн залуу 10 тоглогч
Шведийн шигшээ багийн тоглогч Ясин Аяри төрөлх Тунисынхаа эсрэг хоёр гоол оруулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.112.105.222)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    3 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    8 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    44 мин
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
    53 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
    1 цаг 13 мин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
    1 цаг 25 мин
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
    1 цаг 47 мин
  • Монголд анх удаа зохион байгуулагдах задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ
    1 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: ДАШТ-д дебут хийж байгаа хамгийн залуу 10 тоглогч
    1 цаг 57 мин
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    15 цаг 25 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    17 цаг 36 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    18 цаг 24 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    18 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    19 цаг 3 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    19 цаг 11 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    19 цаг 33 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    19 цаг 49 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК