
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд О.Лхагвасүрэнд баяр хүргэн бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж амжилт хүсэв.





















































