
09:30 цагт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байранд болно.
10:00 цагт УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.
10:00 цагт “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 4 дэх өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт “FIBA 3×3 Women series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
11:00 цагт Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар судалгааны дүгнэлт танилцуулах хурал ХЭҮК-ын байранд болно.
11:00 цагт Монгол Улс дотооддоо хоёр дахь бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийн систем, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол “Блю Скай” зочид буудлын “Топаз” танхимд болно.
11:00 цагт 2026 оны Элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр хэвлэлийн хурал зохион байгуулна.
11:30 цагт Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.






















































