Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Балжиннямын (“Рашааны”) Намбар

2021-4-22
0
ЖИРГЭХ

(1933-2021)

2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний тахиа өдрийн тахиа цагт “Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” Балжиннямын Намбар хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлэн энэ хорвоо дэлхийгээс халин одлоо.

Балжинням овогтой Намбар (түүнд өгсөн бүтэн нэр нь Намбарнанзад) 1933 оны тахиа жил Архангай аймгийн Чулуут суманд төржээ. Аав нь Чулуунбат гэдэг лам хүн байсан учир ээжээрээ овоглож олон түмний дунд Балжиннямын Намбар  хэмээн танигдсан билээ.

Б.Намбар айлын хамгийн отгон нь, эцэг нь лам хүн байсан зэрэг шалтгаанаар гэрийнхэн нь түүнийг номын мөр хөөх ёстой хүн хэмээн үзэж энэ тухай бага насанд нь өөрт нь тайлбарлан ойлгуулж, хичээл номондоо сайн байхад нь туслахыг хичээж сургуульд орохоос нь өмнө монгол хэлний багшаар гэрээр монгол бичиг заалгаж сургуульд сурах бэлтгэлийг нь базааж байсан байна. Харин Б.Намбар Архангай аймгийн Чулуут сумын бага сургуульд ордог жилээс эхлэн хичээлийг кирил үсгээр явуулдаг болжээ. Гэхдээ тэрээр багадаа гэрийн багшаар монгол бичиг заалгасны ачаар насан туршдаа монгол бичгийг идэвхтэй хэрэглэж, ном уншиж тэмдэглэл хөтөлдөг байсан билээ.

Б.Намбар Чулуут сумынхаа бага сургуулийг тавдахь төгсөлтийн төгсөгчийн хувьд дүүргэж 5 дугаар ангиасаа эхлэн Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын арван жилийн сургуульд шилжин орж суралцсан байна. Б.Намбар 1951 онд 10 жилийн сургуулиа дүүргэж гэрийнхнийхээ хэлж даалгаснаар тэр жилдээ эрдмийн мөр хөөхөөр Архангай аймгаас ачааны машины тэвшин дээр сууж Улаанбаатар хотыг зорин иржээ. Б.Намбар Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж ЗХУ-ын мэргэжилтэн орос багш нар болон Монголын анагаах ухааны анхны багш нараар анагаах ухааны шинжлэх ухааныг заалган суралцаж, 1957 онд “хүний их эмч”-ийн мэргэжил эзэмшиж төгсгөсөн байна.

Б.Намбар Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнийхөө дараа Улсын төв эмнэлэг, “Хужирт”, “Жанчивлан”, “Улаанбаатар” зэрэг рашаан сувилалуудад эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, Ерөнхий эмч, МҮЭ-ийн Төв зөвлөл, ”Оргил” рашаан сувилал, “Рашаан судлалын үндэсний төв” зэрэг газарт хариуцлагатай алба хашиж, "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажилласан байна. Тэрээр олон жилийн турш рашаан судлал, сувилалын салбарт тогтвортой ажилласан тул олон түмэн түүнийг “Рашааны Намбар” хэмээн нэрлэдэг байсан байна.

Б.Намбар эзэмшсэн мэргэжлээрээ тогтвортой ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээ болон шинжлэх ухаан-танин мэдэхүйн ном бүтээл туурвисан байна. Тухайлбал, "Санаторно-курортное дело. Здравоохранение МНР" (1976), "Рашаан сувилалын эмчилгээ" (1987), “Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматив" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд" (1988), “Монгол орны зарим рашаан”, "Mineral waters of Mongolia" (1993), "Шаргалжуутын усан болор рашаан" (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан" (1995), “Рашаан сувилалын эмчилгээний хоол”, “Рашааны анагаах увидас”, “Эмчилгээний шаврын ид шид”, “Нөхөн сэргээх физик эмчилгээ”, “Эмчилгээний хоолны тус дэм” зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна. Тэрээр рашаан усны судалгаа, шинжилгээний ажилд өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүс, ялангуяа Оросын эрдэмтэдтэй идэвхтэй хамтран ажиллаж, олон тооны рашаан усны найрлага, бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэрэглэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. Тэрээр 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бүтээл болжээ. Түүнчлэн тэрээр “Улаанбаатар” рашааныг 1964 онд “Туулын рашаан” шошготойгоор, 1993 оноос “Хатан Туул” шошготойгоор, 2004 оноос “Улаанбаатарын рашаан” шошготойгоор савлаж, нийтийн хэрэгцээнд зориулан гаргах ажилд санаачлан оролцжээ.

Б.Намбар 2000 онд “Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртсэн байна.

Б.Намбар эхнэр Р.Бүдхантайгаа анх танилцан 1957 онд гэрлэснээс хойш 64 жилийн турш хамт амьдарч, нэг хүү, хоёр охинтой болж, хүүхдүүдээ эхнэрийн хамт өсгөн хүмүүжилсэн байна. Б.Намбар эхнэрийнхээ, гэрийнхнийхээ хийсэн хоолыг амсах дуртай байсан бөгөөд 2018 онд Б.Намбар эхнэр Р.Бүдхандын хамт “Хооллох арга ухаан” номыг туурвин хэвлүүлжээ. Б.Намбар спорт сонирхогч хүний хувьд хувийн биеийн тамирын соёлыг тууштай даган баримталдаг байсан нь түүнд олон жилийн турш бие эрүүл, ухаан саруул байж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт идэвхтэй амьдрах, хамтран зүтгэгчидтэйгээ хамт ном бүтээл туурвих бололцоог олгодог байжээ.

Б.Намбар Ардын хувьсгал ялснаас хойш 12 жил өнгөрөөд байхад буюу нэг талаас харахад их өөрчлөлтийн он жилүүд эхлээд удаагүй байхад, нөгөө талаас үзэхэд хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд эргэлт буцалтгүй болоход хангалттай цаг хугацаа өнгөрсөн байхад төрсөн хүний хувьд шинэ Монголд бий болсон боломж бололцоог ашиглан үнэгүй дээд боловсролыг эзэмшин нарийн мэргэжилтэй болж, мэргэжлээрээ дагнан ажиллаж, авъяас чадвараа нээн хөгжүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олон нь түүнийг хүлээн зөвшөөрч, олон түмний хүндэтгэлийг хүлээжээ. Энэ бол Б.Намбартай адилхан салбар салбарын нарийн мэргэжил эзэмшиж, сонгосон мэргэжлээрээ дагнан ажиллаж, эрхэлсэн ажилдаа эзэн болж амжилт гаргасан олон алдартнууд буюу түүний үеийнхний тухай дүгнэн хэлж болох үнэн үг мөн билээ. Б.Намбар нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, 60-аад онуудад “Сэхээтний нөхөрлөл” хөдөлгөөнд нэгдсэн салбар салбарын тэргүүний сэхээтэн залуустай хамтран бусдыг үлгэрлэн манлайлах үйл хэрэгт хичээн зүтгэж байсан нь дээр хэлснийг давхар нотолсон нэгэн жишээ юм.

Он жил, цаг хугацаа өнгөрсний дараа Б.Намбарын үеийн сэхээтнүүд салбар салбартаа “багш” хэмээн хүндлэгдэж, олон ажил, үйл хэргийн анхдагчид, нийгмийн манлайлагчид болсон нь түүний үеийнхнээс энэ ертөнцийн мөнх бусыг үзүүлэн бурхны орон руу одох бүр улам тод томруун харагдан ойлгогдож байна. Б.Намбар 2017 онд “Оюутны ширээнээс эмчийн алдар хүртсэн нэгэн жаран” (Зурвас цадиг) хэмээх ном туурвисан нь 2018 онд хэвлэгдсэн билээ. Энэ бол түүний амьд сэрүүндээ бүтээсэн сүүлчийн ном мөн бөгөөд тэрээр энэ номондоо Анагаах ухааны дээд сургуулийн нэг төгсөлтийн оюутан залуусаараа бахархан тэдний амьдралын намтар нь амжилтын зам мөр болсны тухай дурсан бичсэн байдаг юм.

Өнөөдөр Б.Намбар ба түүний үеийнхэн хорвоогийн жам ёсоор ар араасаа цувран тэнгэрийн орон руугаа буцан одоход гэр бүлийнхэн нь уй гашууд автах, хамтран зүтгэгчид нь уйтгарлан харуусах, олон түмэн хайрлан хүндэтгэх зэргээр янз янзын байдалтай байгаа ч бүгд тэдний үеийнхэн насаараа биш харин үйл хэргээрээ мөнхөрч, Монгол Улсыг өнөөгийн түвшинд хүргэж одоогийн үеийнхэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн гавьяатнууд хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Хүн өөртөө гэхээс илүү өрөөл бусдад ач тустай амьдрахаас илүү буян гэж юу байхав билээ. Тэр тусмаа бусдыг Монголын Улсынхаа ариун дагшин рашаанаар эмчилж, сувилж, ундаалж байх нь хүссэн хүн бүрт олддоггүй ховор хувь заяа мөн. Тэгвэл “Рашааны Намбар” чухамхүү яг ингэж бусдын өвчин зовлонг ариун рашанаар эмчлилж илааршуулан баярлуулж аз жаргалтай амьдарчээ. Б.Намбар ба түүний үеийнхэн нэг гэр бүлийн төвшинд гэхээс илүү нийт улс, нийгмийн хэмжээнд бусдын төлөө санаа тавин зүтгэдэг ёс суртахууны хүмүүжилтэй, сайхан хувь тавилантай хүмүүс байсан байна.

Тийм ч учир түүний гэр бүл болсон бид хайрт хань, дотны аав, халамжит өвөөгөө зөвхөн бидний “өмчлөх” ёстой хүн гэж үздэггүй бөгөөд олон түмний дунд “Рашааны Намбар” гэж алдаршсан Балжиннямын Намбарын амьдрал ганцхан бидэнд зогсохгүй бас бусдад үлгэр дуриалал болж, түүний болон түүний үеийнхний бүтээсэн гавьяа үүрд дурсагдах болтугай хэмээн ерөөж байна.

Бидний хань, дотны аав,  халам­жит өвөө Балжиннямын Намбарын туулж өнгөрүүлсэн амьдрал, хийж бүтээсэн хөдөлмөр, ажилдаа хандах хариуцлагатай зан чанар, эргэн тойрныгоо хөгжилтэй харж чаддаг авьяас чадвар, шинэд сониуч соргог хандах мэдрэмж бидний зүрх сэтгэл хэзээ ямагт хадгалагдан хүндлэгдэн дуурсагдсаар байх болно. Тантайгаа дараа дараагийн төрөлдөө уулзан учрах, золгон дотносох, бусдын сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Ум сайн амгалан болох болтугай!

 

2021 оны 04 сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

 

Олон жил амьдралын зовлон жаргалыг хуваалцан ханилсан хань

Раднаагийн Бүдханд,

том хүү Намбарын Энхбаяр,

том ач Энхбаярын Батшугар

нар болон гэр бүлийн бүх гишүүд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    2 цаг 6 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    4 цаг 24 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    4 цаг 54 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    4 цаг 55 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    5 цаг 7 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    5 цаг 35 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    5 цаг 43 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    5 цаг 44 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    5 цаг 46 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    5 цаг 55 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    6 цаг 1 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 13 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    6 цаг 57 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    7 цаг 20 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    21 цаг 12 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    23 цаг 30 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК