Өнөөдөр "Улаанбаатар Марафон-2025" болж буй. Үүнтэй холбогдуулан холын зайн гүйлтийг "Марафон" хэмээн нэрлэх болсон түүхийг хуваалцаж байна.
МЭӨ 490 оны есдүгээр сарын 12-нд Грекийн нийслэл Афинаас ойролцоогоор 40 километрийн зайд орших Марафон хотод тулаан болжээ. Тулаанд ялсан тухай мэдээг дуулгахаар Фидиппид хэмээх байлдагч Марафоноос Афин хүртэл зогсолгүй гүйсээр очиж, “Баярт мэдээ! Афинчууд аа, бид ялсан!” гэж хашхираад тэр дороо үхэтхийн унасан гэдэг.
Орчин үеийн түүхэнд бол марафон гүйлтийг 1896 онд Олон Улсын Олимпын Хорооны төлөөлөгчид бий болгохдоо домогт өгүүлсний дагуу Марафоноос Афин хүртэлх зайг хэмжиж үзсэн гэдэг. Ингэхэд 34.5 километр байж.
Ингээд марафон гүйлтийг эхэндээ олимпын наадамд яг Марафоноос Афин хүртэлх замд хийхдээ 40 километрт гүйлгэжээ.
Хожим 1921 онд Олон Улсын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбоо /одоогийн IAAF/ марафоны зайг нарийн тогтоож өгсөн нь 42 километр 195 метр юм.