Германы Кёльн хотод болж буй дэлхийн хэмжээний "IEM Cologne 2025" CS2 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг гайхалтай амжилт үзүүлж байна.
Тэд урилгаар шууд хоёрдугаар шатнаас оролцож буй багуудын нэг бөгөөд өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг "Falcons"-ыг 2-0 харьцаатай илт давуу ялснаар плей-оффын шатанд шалгарсан эхний баг боллоо.
Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагийн орой "Vitality" болон "G2" багуудын ялсантай нь хүч үзэх юм.