Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт: “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож элэгний хавдраас сэргийлье” вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.
-УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаар Төрийн ордонд мэдээлэл өгнө.
-“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28-ныг хүртэл гарч байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Дундговь аймгийн Их Адаацагийн уулыг тахих ёслол болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.