ЭМЯ-аас "2024 онд ХСҮТ дээр элэгний вирусаас шалтгаалсан 2364 элэгний эсийн хорт хавдар оношлогдсон байна. Энэ нь өмнөх буюу 2023 оноос 0.4 хувиар буурсан үзүүлэлт.
Статистикаас харахад, 25-75 нас хүртэл нийт оношлогдож байгаа хавдрын үе шат нас ахих тусам ихсэж, хавдрын тохиолдлын тоо олширч байгаа нь вирус гепатитаас гадна наснаас хамаарсан хавдрын эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойг анхаарах хэрэгтэй байна. Вирус гепатит халдвар оношлогдсон бол өвчний үе шатаас хамаарч, нэг жил, зургаан сар, гурван сар тутамд эмчдээ үзүүлж, элэгний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой" гэдгийг мэдээлэлдээ дурдлаа.