Өнөөдөр Ардын жүжигчин цол хүртсэн С.Жавхлан "Аав ээжийн тухай, нутаг усны тухай, түүх ёс заншлынхаа тухай, хамаг монголчуудынхаа тухай хийсэн уран бүтээл маань өргөн олонд маань хүрч, өргөн олныхоо хайр хишиг, итгэл урмыг хүлээж авч байгаадаа баяртай байна. Хамаг монголын төлөө, зөв сайхан зүйлсийн төлөө хийсэн бүтээснийг минь өргөн олон түмэн маань урамшуулж, урам өгч, итгэл өгч байгаад туйлаас баяртай байна. Энэ мөнх хөх тэнгэрийн орон, сайхан Монгол эх орондоо мэндэлсэндээ туйлаас их баярлаж, бахархаж байна. Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно, хичээх болно" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.