зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ

2025-5-24
0
ЖИРГЭХ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын Улаанбаатар марафон өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр болж байна. Марафонд гүйхээр нийт 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т гүйхээр бүртгүүлсэн байна.

Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Харин 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйх аж. Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм. 

Ийнхүү уншигч та бүхэнд "Улаанбаатар марафон"-ы тухай дараах мэдээллийг хүргэж байна. 

“УЛААНБААТАР МАРАФОН"-НЫ ТУХАЙ

"Улаанбаатар марафон" нь 2014 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй олон улсын тэмцээн бөгөөд Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын бие бялдар, оюун санааны эрүүл мэндийг дэмжих зорилготой. Оролцогчдынх нь хүрээ жилээс жилд нэмэгдэж ирсэн Улаанбаатар марафонд анх 15 мянга гаруй иргэн оролцож байсан бол өнөө жил 23 мянга гаруй иргэн бүртгүүлжээ. 

“УЛААНБААТАР МАРАФОН"-НЫ ГҮЙЛТИЙН ТӨРЛҮҮД

  • 1.5 км

Хамгийн ойрын зайн энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ бие биеэ хүлээж, дэмжиж, урамшуулан хамтдаа бариандаа орж, тухайн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө.

  • 5 км – Эрүүл мэндийн гүйлт

Хэрэв та анх удаа гүйх гэж байгаа бол энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүс энэ төрөлд бүртгүүлэх нь илүү оновчтой юм. Хураамж: 10,000 төгрөг

  • 10 км

Гүйлтийн спортоор тогтмол хичээллэдэг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, гүйх арга барил эзэмшсэн хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт. 10 км нь тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг зай юм. Хураамж: 50,000 төгрөг

  • 21 км хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Хагас марафонд гүйх бол зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргээ сайтар зэхэж бэлтгэх хэрэгтэй. Хураамж: 70,000 төгрөг

  • 42 км марафон

Бэлтгэлийн үеэр багадаа 21 км-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс 42 км-т гүйхээр сонгодог. Хэрэв энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол өөрийнхөө чадварын хязгаарыг давах нэг томоохон сорилт болно гэж үздэг билээ. Хураамж: 90,000 төгрөг

  • Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудас, Hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.


-“УЛААНБААТАР МАРАФОН"-д оролцож байсан ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИД-

  • Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти

Итали Улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байсан.  2020 онд Тайландад болсон “Amazing Thailand Marathon”-д 2:23:52 секундийн амжилтаар долдугаар байрт, “Шиамэн – 2020” марафонд 2:13:47 секундийн амжилтаар  наймдугаар байранд тус тус шалгарсан, Кени Улсын шилдэг тамирчдын нэг.


  • Кени Улсын бүтэн марафоны тамирчин Киура Денис Мугенди

Тэрбээр “Chi Zhou-2019” тэмцээний алтан медальт, Итали Улсын “Палермо-2021” марафонд 2:23:54 секундийн амжилт, 2016 онд болсон “Чунгчин” олон улсын тэмцээнд 2:21:05 секундийн амжилт үзүүлж, шилдэг 20-д шалгарсан тамирчин юм.


  • Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Айгараев Султан  Арманулы

“Шымкент 2021” марафонд 01:15:23 секундийн амжилтаар хоёрдугаар байр, Албан ёсны марафон гүйлтийн 10 зай, “Алма-Аты” марафон, “Иссык-Куль марафон”,  “Астана марафон” зэрэг марафонд амжилттай оролцсон Казакстан Улсын шилдэг тамирчдын нэг.


  • Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Скендир Дархан

Тэрбээр “Алматы 2022” хагас марафонд тэргүүн  байр, “Залуу гүйгч уралдаан 2022” марафонд   болон “Копа 2022” марафонд тус бүр гутгаар байр, “Шымкент -2021” марафонд  тавдугаар байр,  “Туркестан 2021” марафонд зургадугаар байрын шагнал хүртсэн Казакстан Улсын нэр хүндтэй тамирчин юм.


  • Франц Улсын хагас марафоны тамирчин Боукебал Азиз

Испани Улсад болсон “Барселон-2022” хагас марафонд оролцож, 1:03:54 секундийн амжилтаар 13-р байрт шалгарсан тамирчин юм.


  • Япон Улсын хагас марафоны эмэгтэй тамирчин Акемото Ай

2022 онд Япон Улсад болсон “Hofu Yomiuri“ бүтэн марафонд оролцож, 2:34:17 секундийн амжилт үзүүлж хүрэл медаль медаль хүртсэн. 2019 онд Япон улсад болсон Үндэсний корпорацийн нэрэмжит хагас марафонд 1:12:49 секундийн амжилт үзүүлсэн.


-ЭНЭ ЖИЛ “УЛААНБААТАР МАРАФОН"-Д УРИГДСАН ШИЛДЭГ ТАМИРЧИД-

May be an image of 1 person and text that says '24tsag.mn tsag.mn .mn 24 tsag хольоотой DARR! КЕНИЙН ТАМИРЧиН АНДЕРСОН СЕРОЙ САЙТОТИ ДЕНИС КИУРА МУГЕНДи'

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text that says 'VDA 24 tsag tsag.mn I 前 KoлBccToй 6AЙR: है RnOHbl TAMИP4ИH Cy3yKИ MYHETA 0 ΑΚΑ'

May be an image of 5 people and text

May be an image of text

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингис хаан банкны 2.4 тэрбум, Капитал банкны 1.2 тэрбумын үнэлгээ бүхий үл хөдлөхүүдийг НДС-ийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрчээ
Ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна
Онцгойнхон 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингис хаан банкны 2.4 тэрбум, Капитал банкны 1.2 тэрбумын үнэлгээ бүхий үл хөдлөхүүдийг НДС-ийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрчээ
    16 мин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
    1 цаг 4 мин
  • Ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна
    1 цаг 41 мин
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
    2 цаг 1 мин
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт, шалгалт Замын-Үүд боомтод үргэлжилж байна
    2 цаг 23 мин
  • Онцгойнхон 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
    2 цаг 29 мин
  • Б.Гончигсүрэн "Их дуулга" тэмцээний хошой аварга боллоо
    2 цаг 45 мин
  • The MongolZ баг IEM Cologne 2025 тэмцээний плей-оффын шатанд шалгарлаа
    2 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 58 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
    3 цаг 8 мин
  • 2025 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно
    3 цаг 12 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 21 мин
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    20 цаг 47 мин
  • Үнэн хол биш
    22 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    22 цаг 26 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Үнэн хол биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК