Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинс сумын харьяат "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай долоо даван түрүүллээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат "Хилчин" спорт хороо, Чойрын Богд дэвжээ, Алтанбулаг Уул ХХК, УБТЗ - Замын 3-р ангийн бөх аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв
Маргааш буюу тавдугаар сарын 24-ний бямба гарагт 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.