Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коронавирусний цар тахлаар бизнес хийгээгүй биз дээ, С.Энхболд сайд аа

2021-6-16
0
ЖИРГЭХ

Коронавирусний халдвар хэдийнэ хяналтаас гарч, цар тахлын хэмжээнд хүрээд буй. Ойрын хавьтал бүрийг тусгаарлаж, халдвар авсан хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байсан цаг саяхан. Гэвч өдгөө ойрын хавьтал бүү хэл, халдвар авсан өвчтөнүүдээ ч эмнэлэгт хэвтүүлэн эмчилж дөнгөхгүй, гэрээр нь эмчилсэн болоод торгоож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй иргэдэд 70 мянган төгрөгийн багц олгохоор заасан. Гэвч энэхүү багц хүндээ хүрэхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмийн  үнэ тэнгэрт хадаж,  бусдын зовлонгоор зоологсдын мэдээлэл өчигдөр олон нийтэд ил болов.   

Ж.Сүхбаатар: Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй нуугаад байна вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч зарим эм, витамины үнэ эрс өссөн талаар мэдээлэв.  Тэрбээр "Өнөөдөр маш олон иргэн коронавирусний халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гээд таг алга болсон гэх гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утасдахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Витамин, эмийн үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эмийн үнэ 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй байгаа юм бэ. Эмнэлгийн ачаалал хэтэрчихлээ, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Орны зохион байгуулалтаа дэлгэх зэрэг асуудал бүрд тодорхой хариу өгөх ёстой" гэдгийг онцлов.

Б.Цогтгэрэл: Ард түмний өвчин зовлонгоор бизнес хийж, мөнгө олж байгаа албан тушаалтнууд, компаниудад хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна

Энэхүү мэдээллийн чимээ намжиж амжаагүй байтал "Шилэн" нэрээр олонд танигдсан Б.Цогтгэрэл “Арбидол эмийн төлбөрт Эрүүл мэндийн яамнаас 726,733,600 төгрөг төлсөн баримтыг ил болгож, ард түмний өвчин зовлонгоор бизнес хийж, мөнгө олж байгаа албан тушаалтнууд, компаниудад хатуу хариуцлага тооцохыг шаардав. Тэрбээр “Коронавирусээр халдварлаж өвдсөн иргэдийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй Арбидол эмийн үнэ өдөр ирэх тусам өсч байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хатуу шүүмжилж байна. Энэ ч зөв. Учир нь, уг эмийн төлбөрийг татвар төлөгчид  бид түрүүлээд дөрөв, тавдугаар  сард гэрээ хийж, “Мөнхийн тун” ХХК, “Ач Үр” ХХК-иудад төлсөн байдаг. Уг баримтыг "Шилэн" Цогоо нь шилэн дансны баримтуудаар гаргаж ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын шүүмжлэлтэй санал нэг байна. Ард түмний өвчин зовлонгоор бизнес хийж, мөнгө олж байгаа албан тушаалтнууд, компаниудад хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна” хэмээв.

Арбидол эмийн үнийг хэд дахин өсгөж зарах бизнес хэнийх вэ

Түүний дэлгэсэн баримтаар, Арбидол эмийн үнэ 1050 төгрөг аж. Энэ дүнгээр ч эмийн компаниудтай гэрээ хийжээ. Гэтэл өдгөө тус эмийг эмийн сангуудад 38 мянган төгрөгөөр зарж буй. Үүнийг ч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлж, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнг улалзуулаад амжсан. Тэрбээр "Эмийн үнэ замбараагаа алдлаа. Ковидын халдвар авсан иргэдэд зориулсан багц эзэддээ очихгүй байна. Үүнд хэн хяналт тавих вэ. 70 мянган төгрөг эзэндээ очихгүй, хэнд хоол болоод байна гэдгийг тодруулахад Л.Бямбасүрэн “Коронавирусний халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэхэд хүн нэг бүрд 70 мянган төгрөг олгохоор заасан. Энэ мөнгөн дүнд ямар ямар эм орохыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан. Тухайн хороо, сумын өрхийн эрүүл мэндийн төв гэрээр эмчлүүлж байгаа иргэдийнхээ мэдээллийг манай руу ирүүлэх учиртай. Бид үүнийг үндэслэж, эхнээс нь 70 мянган төгрөгийг олгох гэж байгаа. Одоогийн байдлаар өрхийн 89 эмнэлгээс гэрийн тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэдийнхээ мэдээллийг ирүүлсэн. Харин гэрээр эмчлэгдэж буй иргэдийн эмчилгээнд зориулсан эмийг өрхийн эмнэлгүүдэд хүргүүлсэн” гэх хариултыг өгсөн. 

Нэг үгээр хэлбэл, коронавирусний цар тахлаар тэд бизнес хийжээ. Үүнд тавьж буй хяналт алга. Тодруулж  хэлбэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ бүхэнд “Нүдэн балай, чихэн дүлий” явсны “гор”.

Ч.Эрдэнэбилэг: Ямар эмийг хэдэн төгрөгөөр борлуулахаар зөвшөөрөл авсныг өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлнэ

Байдал иймдээ тулж, үнэн илчлэгдэх үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Эрдэмбилэг “ЭМЯ-ны Эмийн зөвлөл өчигдөр хуралдсан. Эхний ээлжид тэдгээр ААН-үүд нэг удаагийн импортын лицензээр оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг олон нийтэд нээлттэй болгоно. Өөрөөр хэлбэл, ямар эмийг хэдэн төгрөгөөр борлуулахаар зөвшөөрөл авсныг өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлнэ” хэмээн хээвнэг хариулт өгөөд суух.

Б.Ууганбаяр: Зах зээлд борлуулж буй эм нь аж ахуйн нэгжийн үнээ тогтоож борлуулах асуудал учир яамтай хамаагүй

Эрүүл мэндийн яам нь гэрээ хийж, мөнгө шилжүүлсэн баримт ил болоод байхад тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нь бидэнд хамаагүй гэх тайлбар хийжээ. Тэрбээр  "Арбидол эмийг ЭМЯ нь Ковид-19 өвчний эмчилгээнд ашиглаж буй бөгөөд дээрх Ач үр ХХК-иас авсан эм нь 100 мг-тай Арбидолын 103,104 гэсэн хоёр гэрээний 50 хувь нь 134,970,000 буюу /300,000 ширхэг эмийг нэгийг нь 899.8 төгрөг = 269,940,000

Харин 200мг-тай Арбидолын 75 дугаар гэрээ нь 237,500 ширхэгийг нэгийг нь 1799.6 = 427,405,000 болсон юм. Энэ эмийг эмнэлгүүдэд тарааж эмчилгээнд ашигласан юм. Зах зээлд борлуулж буй эм нь аж ахуйн нэгжийн үнээ тогтоож борлуулах асуудал учир яамтай хамаагүй" гэжээ .

Энэ бүхэн нь өнөөгийн эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд ажиллаж буйг илтгэх. Бүхэл бүтэн салбарын асуудал “надад падгүй” гэх үгээр хаалганы цаана, хариуцлагаас мултрах шалтаг болохгүй нь гарцаагүй.

 

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • irgen (192.82.66.72)
    er ni gants em ch bish odoo hool hunsee une barih heregtei hedhen hulgaichuud ni arai dendej bna mah gurilaa barij diilehgui bol tor baigaad ch yah yum, er ni hulgaichiin erhiig hamgaalsan tortei bolson bna
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.90.176)
    аптекууд баяжижи дээ өвчин гарахаар лам нар баяждаг гэдэг биз дээ
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.184.108)
    УИХ ХУРЛЫН ЗАРИМ СЭТГЭЛТЭЙ ГИШҮҮД АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БАЙГААД БАЯРЛАЛАА. ЭНЭ АСУУДЛЫГ ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ САЙД БОЛОН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСЭЭС БАЙДАЛ ЯМАР БАЙГАА Г АСУУЖ ТУСЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ЭМЯ ГАНЦААРАА ЮУГАА Ч ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БҮҮ МЭД. ЯМАРТАЙ Ч ОЛОН ХҮН ӨВДӨЖ АМЬ НЬ ХОХИРЧ БАЙНА
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.26.251)
    Энэ сайдын ч буруу ч гэж юу бхав. Монголын торийн эмгэнэл юм даа.
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.187.80)
    ydaj KORANaagiin emniihee uniig hynaltandaa bailgaj chadahgui bol UOK EMY baigaad yah be
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (203.91.115.250)
    Өвчин тахлын хэмжээнд хүрч, УОК байгуулагдаж, иргэд олноор өвчилж үхэж байгаа нь үнэн л юм бол онцгой байдлын үед авах арга хэмжээнийхээ хүрээнд тодорхой эмийн үнийг тогтоон барилгүй гараа хумхин суусан гэх үү, хэдүүлээ нийлээд мөнгө хунзадсан ч юмуу яасан байх вэ
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.26.86)
    ynetei emeer yah ve. zygeer l sain id ynt
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • уншигч (64.119.25.118)
    Монос эмийн санд Арбидол 20 ширхэгтэйг 38000 төгрөгөөр авлаа. Эмийн сангууд үнэ хөөрөгдөхөө болиоч ээ
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Батболд (203.91.119.138)
    Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдэд мөнгөн тусламж олгож байгаа гэж худлаа ярихаа болиоооо...тэр мөнгө хаана байна..
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    11 цаг 36 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    11 цаг 44 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    11 цаг 46 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    11 цаг 50 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    11 цаг 53 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    12 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    12 цаг 28 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    13 цаг 3 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК