Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хэрлэнчимэг: Сүүний гадна таргалуулахгүй, хөгшрүүлэхгүй гэж бичсэн нь иргэдийг төөрөгдүүлж байгаа хэрэг

2012-9-28
0
ЖИРГЭХ
Зарим дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шошгоо буруу бичич хууль зөрчөн хэмээн торгохоор болоод байгаа. Энэ талаар ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Хэрлэнчимгээс тодрууллаа.
  Зарим дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шошгоо буруу бичиж хууль зөрчсөн хэмээн торгохоор болоод байгаа. Энэ талаар ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Хэрлэнчимгээс тодрууллаа.
tuluu
-  Сүү үйлдвэрлэгч зарим компаниудыг шошгон дээрээ найрлагаас нь өөр мэдээлэл бичсэн гэж торгохоор болоод байгаа. Өмнө нь энэ шошгоороо олон жил явсан. Яагаад заавал одоо ингэж шалгаж, торгох болов?
- Энэ чинь ганцхан өнөөдөр шалгаад, дүгнэчихсэн юм биш. 2009 оноос  эхлээд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидэд хүнсний бүтээгдэхүүний MNSCAC1 гэсэн стандартыг нэвтрүүлсэн. Тэр стандартын дагуу болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний шошгоо стандартад нийцүүлээч ээ гэсэн албан шаардлага удаа дараа явуулсан. 2009 онд явуулсан эхний шалгалтынхаа биелэлтийг 2010 онд Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгасан. Тэгэхэд “Витафит”, “Монфрэш”, “Сүү” зэрэг 11 үйлдвэр зөрчилтэй хэвээрээ байсан учир 250 мянган төгрөгөөр торгосон. 2012 онд дахин шалгалт явуулахад энэ 11 үйлдвэрээс  зассан, хуульд нийцүүлсэн үйлдвэрүүд байсан. Харин “АПУ”, “Витафит”, “Мон фрэш” компаниуд зөрчил нь хэвээрээ үргэлжилж байсан учраас тус бүр 1 сая төгрөгийн торгуул тавьсан. Өнгөрсөн гурван жилд хийсэн шалгалтын дүнд Засгийн газраас Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг зохицуулах зөвлөмж гарсан юм. Энэ техникийн зохицуулалт нь хүчин чадлын хувьд хуультай дүйцэхүйц. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи нь ямар байдаг вэ гэдгийг тодорхойлсон. Үйлдвэрлэлийн түүхий эд хүлээж авахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шатыг нарийн тодорхойлсон байдаг. “Витафит” компани гэхэд 2011 онд сая төгөргөөр торгуулж байсан ч шошгоо өөрчлөөд зассан байгаа.

-  Цэвэр сүү, хатаасан сүү нь хоорондоо ямар ялгаатай вэ?
- Хатаамал сүү гэхээр хэвийн сүүг тусгай технологийн аргаар хатаасан сүүг хэлнэ. Сэргээсэн сүү гэдэг нь өтгөрүүлсэн болон хатаамал сүүг усанд уусган механик дулааны аргаар боловсруулан хэвийн сүүний төлөвт шилжүүлэн үйлдвэрлэснийг хэлнэ. Тодруулбал хатаамал сүүг ундны усаар сэргээсэн гэдгийг хэлж байгаа юм. “АПУ”-гийн сүүг Шинэ Зеланд улсаас импортлосон. Импортын сүүгээр үйлдвэрлэдэг боловч шошго дээрээ монгол үнээний сүү гэж бичээд байгаа. Импортын сүүг монгол үнээний сүү гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж болохгүй. Компаниуд бүтээгдэхүүн нь л чанартай байвал гаднах цаасан дээр юу ч гэж бичсэн болно гэсэн тайлбар тавьдаг. Мөн “Сүү” ХХК шингэн сүүнийхээ шошгыг өөрчилж байгаа боловч жимстэй иогуртынхаа шошгыг өөрчлөөгүй болохоор арга хэмжээ авсан. Жимстэй иогуртыг хатаасан сүүгээр хийдэг хэрнээ үнээний сүү гэж бичсэн байгаа. Цэвэр сүүг энгийн монгол үнээний сүү гэж ойлгодог. Тиймээс үнээний хатаамал сүү гэсэн бичиглэл байх ёстой.

- Цаасан дээрх хэдэн үг, үсгээс болж 10 сая төгрөгөөр торгох нь буруу гэх шүүмжлэл байна?

- Энэ том компаниуд шинэ стандарт нэвтрүүлсэн гэж рекламддаг хэрнээ яагаад сав боодлоо ил, тод нээлттэй, ойлгомжтой бичиж болохгүй вэ? Сүүг ихэнхидээ настай хүмүүс худалдаж авдаг. Найрлага, жорыг бичихэд ч стандарт хэмжээ гэж бий. Хэт жижиг бичсэн бол настай хүмүүс харж авч чадахгүй. Гэтэл цаасан дээрх бусад мэдээллээ энгийн стандартаар биччихээд найрлага хэсгээ бүр жижигрүүлж бичдэг. Үүнийгээ манай маркетинг гээд хээв нэг хууль зөрчөөд байна. Ямар ч маркетингийн ажил хуулийн дагуу л явах ёстой.

- 10 сая гэдэг торгуулийн дээд хэмжээ. Үүнээс бага торгууль тавьж болохгүй юу?

- Эдгээр томоохон компаниуд хууль зөрчсөн гэж ойлгойхгүй ШӨХТГ-ын нэр хүндийг унагаах, хариуцлагаас мултрах гэж янз бүрийн хандлага гаргадаг. Бидний эрх ашиг, хөрөнгө мөнгөнд халдлаа гэж. Үнэхээр хөрөнгө мөнгө, санхүүгээ бодож байсан бол тухайн салбарт ямар хууль тогтоомж мөрдөгддөг вэ гэдгийг судлаад дүрэм журмын дагуу явуулах ёстой. “Таргалуулахгүй, хөгшрүүлэхгүй, танд эрүүл мэндийг бэлэглэнэ” гэж бичсэн нь ч зөрчилтэй сурталчилгаа. Шууд утгаараа 25-тай хүн энэ сүүг уугаад 25 настай хэвээрээ л байна гэж ойлгогдоно. Тийм биш шүү дээ. Өмнө нь Шударга ёс, өрсөлдөөнийг хориглох тухай хуульд 250 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байсан. Харин одоо хууль өөрчлөгдөөд дээд хэмжээгээр торгохоор байгаа. "АПУ", "Мон фреш" компани удаа дараа хууль зөрчөөд тэрийгээ манай бизнес эрхлэгчдийг хязгаарлах гэж байна, саад болох гэж байна гэдэг утгаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого гэж бодож байна.

-Тэгвэл бидний хэрэглэж байгаа сүү дундаас цэвэр үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн байдаг уу?
- “Дэлгэр тэс”, “Гум” зэрэг жижиг компаниуд хэвийн үнээний сүүгээр бүтээгдэхүүнээ хийдэг. Бид стандартын дагуу хамтран ажилладаг. 

- Импортын сүүгээ хянахгүй байж гэнэт шинэ даргатай болоод үндэсний үйлдвэрлэгчдээ “ноолоод" эхэллээ гэж шүүмжилж байна. О.Магнай дарга ямар нэг байдлаар оролцсон уу?
- 2009 оноос хойш хийсэн ажлыг шинэ даргатай холбож ойлгоно гэдэг хэт өрөөсгөл. Торгууль төлөхгүй, зөрчлийг арилгахгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн санаа байж магад. Байцаагч өөрөө тусгай эрхтэй учир ингэ, тэг гээд дарга хөндлөнгөөс оролцдоггүй. Бие даасан хараат бус. 2009 онд шинэ дарга байгаагүй учраас О.Магнай даргатай холбож тайлбарлах нь утгагүй асуудал. Монголын хүнсний бүтээгдэхүүний 90 орчим хувь нь импортынх байдаг. Тиймээс эхлээд хүүхдийн иддэг печень, зайрмагны шошгыг монгол хэл дээр хөрвүүл гэсэн шаардлагыг тавьж байна. Бүх импортын бүтээгдэхүүний шошгыг нэг, хоёр сарын дотор өөрчлөх боломж бололцоо хомс. Гэхдээ хомс гээд зүгээр суухгүй гол нэрийн, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүний шошгыг монгол хэл дээр болгохоор бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (182.160.40.207)
    mash zuv um oljee manai mongoliin mergejliin hyanaltand iim um meddeggyi um bh daa gej boddog bsan anh udaa lmongoloos iim medeee olj harlaa zuv bur nariin sain shalgaj bai zorigtoi ilruul tultal torgo tegej baij ted hudlaahiidegee bolino muusain hudalch garuudig yildverleh erhiig horih heregtei ynench humuus baina sh dee
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • zochin (203.91.119.90)
    ENE HUBIIN TSETSERGELUUDIIG SHALGAJ OGNO UU.HUUHED OBCHTEI GEED YABAAGYI ODRUUDIIN TOLBORIIG BUTEN ABNA GEED HASAJ OGOHGYI YUM
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • ZORRO (122.201.18.145)
    BAS JINGIIN NEGJ ETALONIIG ZORCHOOD YDAJ BAINA. 950GRAMMAAR,BUR970GRAMM GEED YYTAN DEEREE BICHEESTEI BARAA ZONDOO BAINA. ENE YU VE.1KG BAIDAG BISH BILUU.
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 25 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 53 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 23 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 40 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 42 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 47 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 5 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 48 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 53 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 30 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 52 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 37 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 53 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 7 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 36 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 41 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 55 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 5 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 19 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 43 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК