Төрийн өмчийн зургаан их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС-ийн номын санг нээлттэй ашиглах боломжтой боллоо.
Ингэснээр оюутнууд дараах үйлчилгээг авах боломжтой.
- Уншлагын танхимаар үйлчлэх
- Сан хөмрөгт хадгалагдаж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх
- Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх /Ахисан түвшний лавлагааг тухайн сургуулийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу/
- Хэвлэх, хувилах, сканнердах үйлчилгээ үзүүлэх /Тухайн сургуулийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу/
-Гадаад дотоодын мэдээллийн сангуудад хандах, цахим ном унших боломжоор хангах зэрэгээр үйлчлүүлнэ. Харин ачаалал үүсгэхгүй байх үүднээс долоо хоногийн хоёр үйлчлүүлэх хуваарийг гаргажээ.