Европын холбооны дэмжлэгтэйгээр Европын Аюулгүй Интернет Төвүүдийн Insafe/INHOPE сүлжээнээс тус өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ жил “Илүү аюулгүй интернетийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.
Монгол Улс тус санаачилга арга хэмжээнд 2017 оноос албан ёсоор нэгдсэн байдаг. Энэ жил Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг холбогдох байгууллагууд хамтран цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгохын төлөө дэмжин оролцож байгаа юм. Тиймээс та бүхнийг “Аюулгүй интернетийн өдөр”-т нэгдэж цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгон дэмжин оролцохыг уриалж байна.