Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт “Ээж нь хүүгээ их л санах юм даа” гэсэн бичиг бүхий араг үүрсэн эмээгийн саравчлан зогсох хөшөө байдаг. Улаанбаатар Баруун-Уртын төв зам дагуу босгосон энгийн, эгэл уг хөшөө хүн бүрийн сэтгэлд маш дотно байдгаас ч тэрүү замын хүн бүр шахуу бууж морддог. Харамсалтай нь, Эмээгийн хөшөө гэж нэрлэгддэг энэ хөшөөнд сүүгээр цацал өргөснөөс болж халтартан бохирдоод байв. Тэгвэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрынхан Эмээгийн хөшөөг өчигдөр угааж цэвэрлэжээ.
Б.Жаргал