Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлд нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, учруулсан хохирлыг төлүүлэх шийдвэр гарсан байна.
Хөгжлийн банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Шалгалтын эхний шатанд үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, дансыг битүүмжилсэн. Харин зээл авсан хэд хэдэн ААН-үүд байгаа бөгөөд удахгүй АТГ-с нэрсийг мэдээлнэ. Хэрэв АТГ-ын шалгалтаар гэм буруутай нь тогтоогдвол шүүхэд шилжинэ” хэмээн АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.
Т.Мөнхжаргал