Цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт танхимаар 108, цахимаар 88 төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Төрийн үйлчилгээг загварчлах шаардлагатай. Жишээлбэл Улсын бүртгэлийн байгууллага нэг датанд үндэслэж ажилладаг болсон. Өмнө нь 21 аймаг, есөн дүүргийн мэдээллүүд тусдаа цаасан суурьтай байсан учраас хуулийн этгээд заавал бүртгүүлсэн газраа очиж нэмэлт өөрчлөлтөө хийдэг байсан. Жишээ нь, Архангайн оюутан хотод байдаг байлаа гэхэд, нутагтаа очиж иргэний үнэмлэхээ захиалаад, мөн тэндээсээ үнэмслэхээ авдаг байсан бол энэ байдал халагдаж, нэг дата болж байга. Төрийн үйлчилгээний энэ загварчлал дээр үндэслэж тэнцвэртэй ажиллах боломжтой гэсэн үг. Иргэдээс ирж байгаа төрийн үйлчилгээг улсын бүртгэгч нарт нэгэн зэрэг хуваарилах бололцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл зарим төрийн үйлчилгээг нутаг дэвсгэрийн нэгж дагаж үйлчилгээ үзүүлэх биш, хаанаас ч үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо" гэв.
Т.Мөнхжаргал