Монгол Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өрхийн цахилгааны төлбөрөөс тодорхой хувийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүнд, орон сууцны өрхийн нэг сарын цахилгааны төлбөрөөс 250кВт хүртэл, гэр хорооллын өрхийн 350кВт хүртэлх цахилгааны төлбөрийг хөнгөлж байгаа юм. Харин ирэх зургаадугаар сарын 1-ээс эхлэн цахилгааны хөнгөлөлт дуусгавар болж байгаа бөгөөд иргэд төлбөрөө бүрэн төлнө.