зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Маралгоо: “Өнгөлөг” бол өсвөр насыг хэрхэн “гоё” туулах талаар хүч өгөх ном

2022-5-23
0
ЖИРГЭХ

Гурван  өдөр үргэлжилсэн Үндэсний номын баяраар бид зохиолч С.Дашдооровын охин Д.Маралгоотой ярилцлаа. Тэрбээр ахын хамтаар “С.Дашдооров судлал”-ын төвийг  үүсгэж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа төдийгүй “Итгэл Марал” паблишингийг нээж, шинэхэн бүтээлээ өлгийдөн авсаар байна. Тэдний дараагийн бүтээл буюу Мори Этогийн “Өнгөлөг” ном Монгол хэлнээ бууж, уншигчийн гарт хүрч эхэлжээ. Бид түүнтэй шинэхэн бүтээлийн талаар хэсэг хөөрөлдлөө.  


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 31 дэх удаагийн Үндэсний номын баярт Итгэл Марал паблишинг ямар шинэ бүтээлтэй ирсэн бэ?

-Баярлалаа. Та бүгдэд өдрийн мэнд хүргэе. Манайх гуравдах удаагаа номын баярт оролцож байна. Энэ удаагийн номын баярт хоёр шинэ бүтээлтэй ирсэн нь Шинэ Монгол сургуулийн захирал асан, ИТХ-ийн гишүүн П.Наранбаярын “Зүймэл” ном байгаа. Энэхүү ном нь түүний 2006 оноос хойш бичсэн тэмдэглэл, блог, эсээ, зэргээс багтсан. Дараагийн бүтээл маань өсвөр насны уншигчид болон эцэг эхчүүдэд зориулсан Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” хэмээх ном бий.

- “Өнгөлөг” хэмээх энэ зохиол Японд олон сая хэвлэгдсэн, уншигчдаас өндөр үнэлгээ авсан зохиол юм билээ. Та уншигчдадаа зориулж номынхоо талаар танилцуулаач?

- Өсвөр нас, тэр дундаа 15,16 нас гэдэг хүүхдийн хувьд хамгийн эмзэг үе нь байдаг. Том хүн болох гэж байгаа эхний үед бүх юм ойлгомжгүй санагдаж, дуугаа хурааж, дотогшоогоо өөрийн ертөнцдөө орчихдог үе бий. Энэ үед хүүхдэд маш их дарамт ирж, янз бүрээр үүнийг туулдаг. Тиймээс энэ үеэ хэрхэн гоё, амжилттай давах вэ гэдгийг уран зохиолоор дамжуулж хүч өгөх ном гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл амьдралд тохиолддог хатуу үнэнийг сонирхолтой өгүүлэмжээр илэрхийлсэн ном. Аав, ээжүүд ч мөн адил уншаасай гэж хүсэж байна. Тэд өөрсдийн өсвөр насыг эргэн санахын зэрэгцээ, хүүхдийнхээ энэ эмзэг үед нь ойлгож, сэтгэлийг нь хэрхэн засах, энэ үеийг даван туулахад нь дөхөм болно гэж найдаж байна. Хүүхдүүд ч мөн адил эцэг эхчүүдээ ойлгох энэ харилцаанд тус болно.

Номын үйл явдалд, амиа хорлох оролдлого хийгээд үхэх, сэхэхийн заагт байгаа өсвөр насны хүүгийн биед өөр сүнс орж, тэр хүүхдийн амьдралаар амьдардаг. Ингэх явцдаа сүнс өөрийн хийсэн нүглийг санах даалгавар авах бөгөөд түүнд тэнгэрийн элч тусалж байгаагаар зохиол өрнөнө. Сүнс хүүгийн биед амьдрах үедээ нэгэн хүүхэдтэй тааралдаж түүнийг яагаад ийм шийдвэр гаргах болсныг ойлгодог.

-Өсвөр насны хүүхдийн бие, сэтгэхүйн онцлог өөр өөр байдаг, тэд энэ үед илүү эмзэг байдаг гэж бараг хүн болгон мэддэг. Гэхдээ энэ талаар бичсэн зохиол бүтээл тэр бүр байдаггүй шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Энэ номыг орчуулах болсон шалтгааны нэг нь үүнд оршиж байгаа. Хүүхдүүдийн энэ насанд тохиолддог бодит амьдралыг бодитоор нь өгүүлээд, хүүхдийн нас сэтгэхүйд тохируулж бичсэн ном тэр бүр байдаггүй гэж хэлж болно. Наукигийн шагналт Мори Это зохиолчийн хувьд энэ төрлийн сэдвийг хөндсөн зохиол бүтээлээрээ алдартай. Өнгөлөг номоор хийсэн хоёр кино зохиол байдаг. Жишээлбэл зохиол дээр өсвөр насны хүүхэд нэг пүүз авахын тулд үхэн хатан тэмүүлдэг. Гэтэл үүнийг томчууд тэр бүр ойлгодоггүй. Харин хүүхдэд тэр пүүз, бас найз маш их чухал байдаг. Үүнийг уран зохиолд хэрхэн дүрсэлснийг энэхүү зохиолоос уншиж болно.

“Өнгөлөг” гэдэг нь хүн бүр өөр өөрийн өнгөтэй, гэхдээ зөвхөн нэг өнгөтэй биш, өөр өөр өнгөөр байж болно, юмыг өөр өнгөөр харж болно. Хүн бүр өөрийн гэсэн өнгийг бүтээдэг.

 -Танай хамт олны дараагийн бүтээл ямар бүтээл байх вэ?

-Бид сайн зохиолыг уншигчдад хүргэхийн тулд эрж хайж, судалгаа хийж байгаа. Давтагдсан сэдэв барьж авахаас илүү шинэлэг байхыг эрмэлзэж байна. Өсвөр насны хүүхдийн амьдрал гэдэг маш том ертөнц. Тиймээс манай Монголын уран зохиолчид энэ төрлийн номыг уншиж, Монгол зохиолыг бичээсэй гэсэн хүсэл бий. Мөн байгаль шинжлэлийн талаар хийх бүтээл арвин их сантай. Амьтан, ургамал, шувуу судлал гэх мэт. Үүнийг залуучуудад таниулах зохиол бүтээлийг гаргамаар байна. Гэхдээ шинжлэх ухааны хэлнээс илүү ямар ч хүн уншаад ойлгогдохуйц байх нь илүү чухал. Ингэснээр амьтан, ургамал, байгалиа илүү ойлгох сэтгэлгээ үүсэх болов уу гэж боддог. Тиймээс энэ төрлийн номыг гаргах байх.

Биднийг номын асарт зочлоход зохиолч С.Дашдооровын хэрэглэж байсан бичгийн машин ширээн дээр дэлгээстэй байлаа. Сайн харвал баруун дээд буланд түүний нэрийг бичжээ. Лавлаж асуувал тэрээр 1960-аад онд өөртөө зориулж Ө,Ү үсэгтэйгээр Чехословак улсад захиалж, өөрийн нэрийг бичүүлж хийлгэж байсан гэнэ.  Түүнээс хойших зохиол, бүтээлээ энэ бичгийн машинаар бичсэн бөгөөд одоо хүртэл хэвийн ажиллаж байгааг харвал нандигнаж хадгалсан нь харагдаж байлаа.

-Танаас аавын тань талаар асуух нь зөв байх. Та аавынхаа талаар дурсаач? Аавынхаа зохиол бүтээлээр ном гаргах уу?

-Зохиолчид одоог хүртэл аавыг маань говь нутгийн нүүдэлчдийн амьдрал, аж ахуйг зохиол бүтээлдээ тусгасан гэдгээр нь дурсан ярьдаг. Аавын маань зохиол бүтээлд говийн нүүдэлчдийн зан заншил, байгальтай харьцах харилцааны талаар түлхүү өгүүлдэг. Тиймдээ ч говь нутгийн судлалд уран зохиол талаасаа С.Дашдооровын зохиол бүтээл зайлшгүй томоохон байр суурь эзэлдэг учир бид тэр сэдвийн бүтээлүүдийг эмхтгэж, ном бүтээл болгосон байх ёстой юм байна гэж үзээд “С.Дашдооров судлалын төв”-өөрөө ярилцаж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    Уржигдар 15 цаг 10 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    Уржигдар 11 цаг 14 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    Уржигдар 09 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    Уржигдар 09 цаг 39 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    Уржигдар 09 цаг 08 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК