Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага мэдээлэл хийж байна. Мэдээлэлдээ "Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан. Мөн үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан. Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт тавдугаар сарын 19-ний өдөр “Үйл ажиллагааг нь зогсоох тухай” саналыг хүргүүлсэн.
Мөн мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан бодисыг шинжилгээнд өгсөн. Хими хор судлалын шинжилгээгээг 92,45 цардуулын агууламжтай нийлмэл бодис байна гэсэн хариу гарсан. Цардуулыг эзэлхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)