Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.