Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.3-31.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь өнгөрсөн хоногт Өвөрхангайн Хархоринд 31.0 мм, Бүрдэд 28.0 мм, Архангайн Батцэнгэл, Өгийннуур, Хотонт, Булганы Рашаантад 18.0-19.0 мм, бусад нутгаар 0.1-15.0 мм орсон байна.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Хөх дэл /2022.06.10/