Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгаланд итгээд үзье

2022-6-10
0
ЖИРГЭХ

УИХ-д суудалтай гурван нам болон улс төрийн бусад 21 нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Дээд шүүхэд албан ёсоор 35 нам бүртгэлтэй ч үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй хэсэг нь ийн нэгдэв. Үүнд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ынхан ч багтана. 2019 оны арваннэгдүгээр Үндсэн хуульдаа гар хүрч, ирэх 30 жилийнхээ бүрэн зураглалыг гаргасан ч ердөө гуравхан жилийн дараа дахин хөндөхөөр болсон нь цаанаа нарийн шалтгаантай. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ-ын барьцаанаас гаргаж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох, шүүх байгууллагын хараат бус байдлыг “Эцэг хууль”-ийн хамгаалалтад оруулсан бол энэ удаагийнх нь өөр бас том агуулгатай. Ерөөсөө л өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон нийгэм, улс төрийн тогтолцоогоо сууриар нь шинэчилж, өөрчлөх зорилготой.

Үндсэн хууль өөрөө зөвшилцлөөс бүтдэг нийгмийн гэрээ. Үг, өгүүлбэр, цэг таслал нь хүртэл ард нийтийн санал асуулга, намуудын зөвшилцөл, шүүлтүүрээр дамждаг. Өөрчлөлт бүр нь өөр өөрийн түүхтэй, онцлогтой. Сайн нь ч байна, саар нь ч бий.

Харин энэ удаад тэрхүү улс төрийн түүхэн боломж нь УИХ-д үнэмлэхүй олонх МАН-д, генсек Д.Амарбаясгаланд дахин ирлээ. Ардын Намд АН-аас ялгарах давуу тал олон. Намын дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг дунд, доод шатандаа ягштал биелүүлдэг зарчим. Удирдлагын түвшинд салхи оруулахдаа ч үеэрээ, багаараа урагшилдаг нь улс төрд үлдээсэн мөр нь. Яг ийм зарчмаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй шинэ залуу үеийнхэн 100 жилийн түүхтэй ууган намынг залуурдаж, бүр Үндсэн хуулийн тусламжтайгаар тогтолцооны реформыг эхлүүлэхээр улс төрийн намуудтай нэг завинд сууцгаалаа.

Бүхэлдээ сонгодог парламентын тогтолцоо руу шилжихэд чиглэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дөрвөн асуудлыг хамарчээ. Хүний эрх, Парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрөв бүлэгтэй. Бүгдээрээ хэрэгтэй, хөндөх учиртай асуудлууд. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүй ёсны үргэлжлэл байх нь. Ардын Намын, Д.Амарбаясгалангийн тунхаглах болсон гол асуудал нь ХҮНИЙ ЭРХ.  Эл эрхтэй холбоотой олон хуулийн зохицуулалт байдаг ч Үндсэн хуульд нарийвчлан тусгаж, Цэцээр хамгаалуулах заалт оруулахаар тусгасан ардчилсан тогтолцоо бэхжихэд чухал тулгуур болох нь мэдээж.

Өөр нэг онцлох заалт гэвэл популист улс төрөөс татгалзаж, хөгжлийн хөтөлбөрөөр үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэхээр зорьжээ. Борооны дараах мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг ийм бүтэцтэй үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар буй.

Сонгууль дөхөхөөр лидер дагаж бөөгнөрдөг биш, үзэл санааны нэгдэл, бодлогын институц болж төлөвших чиглэлд энэ бүх нам явбал Монголд л ашигтай, төрд л хэрэгтэй. Түүнээс сонгуулийн дараа “тардаг”, дараагийн сонгуулиар “төрдөг” байвал шинэ нам, шинэ улс төрийн хүчин байгуулаад ч хэрэггүй гэдгийг бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай харсан, мөн харуулсан. Ардын Намтай еэвэнгийн тал мэт явж ирсэн АН-ын хувь заяа үүний хангалттай нотолгоо, бодит дүр төрх нь. Тэгэхээр улс төрийн намуудын төлөвшил, бодлогын институц болж хөгжих боломжийг “Эцэг хууль”-иар зохицуулж, тусгах нь хоёр гараа өргөөд дэмжих заалт мөн үү? гэвэл мэдээж мөн.

Парламент өөрөө олон ургалч үзэл бүхий мэтгэлцээний талбар нь үнэн л юм бол данц ган МАН, АН, ХҮН гэлтгүй бусад улс төрийн хүчний оролцоо, дуу хоолой байж л байх ёстой. Тэгэхийн тулд сонгуулийн холимог системийг нэвтрүүлж бусдадаа боломж олгох зүйн хэрэг. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа шигтгэхээс өөр сонголт үгүй. Нэг үгээр Сонгуулийн тухай хуульд эрх баригч намын ашиг сонирхлоор хязгаарлагддаг байдлыг бүрмөсөн хаах нь.

1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батласан өдрөөс өөрчилж, өнөөг хүртэл маргаантай явж ирсэн Төрийн сүлдийг шинэчлэхээр тусгасан нь энэ удаагийн өөрчлөлтийн бас нэгэн онцлог. Энэ бүгдээс харахад Үндсэн хуульд дахин гар хүрэх шалтгаан хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчин, тэр дундаа МАН-ынхан сэтгэлийн хөөрлөөр хандаж байна гэж хардаж, шүүмжлэх нь хэтэрхий дэгс гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Эсрэгээрээ 27 жилийн дараа сонгодог парламентын засаглал руу нэг алхам ойртсон Монгол Улс ниймгээрээ урагшлах цаг үеийн шаардлага, сорилт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байж мэдэх нь. Ардын Нам эрх баригч хүчин учраас л асуудлын гол “БАЙ” нь болоод байгаа хэрэг. Тиймээс л Д.Амарбаясгаланд итгээд үзье гээд байгаа хэрэг.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.126.89.195)
    Цөөн хүн амтай олон намын тогтолцоотой улсад холмог, пропорциналь тогтолцоо тохирдоггүй юм. ЗГ байгуулж чадахгүй, төрийн ажил хэвийн явж чадахгүй нөхцөл үүсэх магадлалтай. Олон сая хүн амтай, дэмжигч олонтой улсад тохирно. Санал өгөх, дүн гарахад зардал чирэгдэлтэй учир сайн ярьж шийдэх саналыг иргэн хүн хэлж байна. Яагаад болдоггүй юм.
    2022 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.195)
    монголд холмиг, пропорциналь тогтолцоо тохирохгүй. Гишүүдийн тоог нэмэх, давхар дээл өмсөх шаардлаггүй. Ардын төлөөлөгчдийн орон тооны бус их хуралтай болох. Сүлдийг өөрчил. ҮХ-ын суурь заалт, бусад зүйл заалт өөр хоорондоо зөрчилтэй байж болохгүй. 19 онд оруулсан өөрчилөлт хоорондоо зөрчилтэй байгаа үүнийг засах. Санал гээгдэх гэж ойлгож ярьдагаа боль. УИХГ нийт ард түмний төлөөлөл болохоос надад санал өгөөгүй, өөр намын иргэн гэж ялгадаггүй юм. Тогтолцоонд ер хамаагүй. Орон нутагт НӨУБ-ын хажуугаар ЗГ зөвлөл гэж бүтэц гаргасаны дахиан харах шаардлагатай.
    2022 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.252)
    Төртийн сүлдийг өөрчилж болно.Тэхдээ их бодох хэрэгтэй.Нуухийг нь авах гээд..гэдэг шиг Илжигтэй сүлд л бийтгий болгочихоорой 2.Ардын Их Хурал маягтай өөрөөр 2танхимтай болговол яасан юм бэ.
    2022 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зак (103.57.95.247)
    Занданшатарийг буулга
    2022 оны 06 сарын 11 | Хариулах
  • сонгогч (202.9.47.157)
    УИХ-Н ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ БАЙХГҮЙ БОЛГО… ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭ… ТӨВИЙГ САХИСАН УЛС БОЛГОЁ.
    2022 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 44 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    7 цаг 48 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 цаг 33 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    10 цаг 6 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    10 цаг 12 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    11 цаг 8 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    11 цаг 14 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    11 цаг 15 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    11 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    12 цаг 1 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    12 цаг 55 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    13 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 15 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    13 цаг 39 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    13 цаг 50 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    13 цаг 51 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    14 цаг 13 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    14 цаг 22 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    15 цаг 37 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    15 цаг 38 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК