Сүхбаатар дүүрэг, Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 11-ний 22:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл Хангай хотхоны уулзвараас 32-ын уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлан цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.