“Бурхан багшийн Их Дүйчэн” маргааш буюу зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт тохионо.
НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор тус өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг.
УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан. Олон улсад энэ баярын өдрийг шашин шүтлэг, арьс өнгө, нас хүйсээс үл хамааран ард олон, улс орнууд харилцан ойлголцох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хүндэтгэх, хүмүүнлэг ба буяны үйлст уриалах, түгээх замаар тэмдэглэдэг байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Д.Бат-Эрдэнэ, М.Балжинням