Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас халуун усны хязгаарлалт хийх байршлыг танилцууллаа.
2022 оны зургаадугаар сарын 15-наас зургаадугаар сарын 29-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Дараах байршлуудад хэрэглээний халуун ус хязгаарлана:
- Барс 2 захаас Хархорин зах хүртэл,
- Нэг болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг,
- Түндэмүн саун,
- Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим,
- Хуучин тээврийн товчоо,
- Тавдугаар хороолол,
- 40, 50 мянгат,
- Баруун дөрвөн зам орчим,
- Хонхорын долоо дугаар байр орчмын айл өрх,
- ААН байгууллагын халуун усыг хязгаарлана
Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.