зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН “мандах”-аар л ингэдэг юм!

2022-6-13
0
ЖИРГЭХ

“Хэвлэлийнхэн эрх чөлөөгөө алдвал тухайн нийгэмд ямар ч эрх, эрх чөлөө үлдэхгүй”... Ийм нэгэн агуулга бүхий анхааруулга өнгөрсөн өдрүүдийн гол АСУУЛТ бас АСУУДАЛ байв. Одоо ч байсаар, явсаар байна. Шалтгаан нь маш тодорхой. Ажлаа хийж яваа сэтгүүлчийг албадан саатуулж, хэвлэл нийтлэх эрх чөлөөг боомилох, хууль, шүүхээр айлгах, эцсийн дүндээ өөрсдийн сувгаар яриулах эрх баригчдын явуургүй ашиг сонирхлоос үүдэлтэй. Уг нь Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт Монгол Улс 22 байр ухарсан нь саяхных, сарын өмнөх индекс. Атал эл алдааг засч, үзүүлэлтээ сайжруулах арга замыг эрэлхийлэх нь нэн тэргүүний ажил байх ёстой байтал түүнийг ягштал биелүүлж, хэрэгжүүлэх учиртай субъект нь өөрсдөө Үндсэн хуулиар олгосон язгуур эрх рүүгээ нулимж суугаа бодит жишээг олон нийт харлаа, хэвлэлийнхэн биеэрээ амслаа.

Дархан цаазат Богдхан ууланд олгосон газар чөлөөлөлтийг сурвалжилсан сэтгүүлч Г.Гэрэлмааг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн хэрхэн саатуулахыг нийгэм даяараа харцгаав. Алгын чинээхэн сэтгүүлч эмэгтэйн тал талаас нь бүчсэн тэдгээр алба хаагч дээрээс, даргаас өгсөн үүрэг, тушаалын дагуу камер, утас, микрофоныг нь хурааж, сүрийг үзүүлж, баахан дөвчигнөжээ.

Арга барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль бус сурвалжилга хийсэн хэргээр яллах гэж оролдсоныг сэтгүүлч өөрөө илчлэв. Мэдээж тэр бүгд нь нотлогдоогүй. Цагдаагийн ерөнхий газраас хийсэн дотоод шалгалтаар эсрэгээрээ цагдаагийн байгууллага өөрсдөө асуудалд оров. Салбарын сайд нь, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох дарга нар нь ч болсон үйл явдалд “гэмшиж”, уучлал эрэв.

Сайд нь, дарга нь уучлал гуйснаар асуудал намжина гэвэл өрөөсгөл. Сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө аюул, заналхийлэлд өртөх энүүхэнд байхад жирийн иргэнтэй хэрхэн харьцах нь тодорхой. Ер нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох оролдлого үе үеийн Засгийн газрын өнгөнд гардаг ч МАН-ын цаг хугацаанд илүү сэдэрдэг. Бүр гаардаг л юм.  180 орноос 68 дугаар байранд бичигдэж байсан Хэвлэлийн эрх чөлөөний индекс нь ганцхан жилийн дотор 22-оор хойшилж, 90 рүү сүүл мушгиж эхэлсэн нь үүний бодит кэйс.

Эмээлтэд хятадууд эзэн сууж, маханд бодис хольсон асуудлыг анхлан хэн хөндөж, гаргаж тавив, хэвлэлийнхэн л шүгэл үлээсэн. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага нь шүүрч аваад ажлаа хийх учиртай ажил.

Улаанбаатарчуудын, цаашлаад улс орны эрүүл мэндэд аюулын харанга дэлдсэн асуудалд хуулийнхан байтугай мэргэжлийн байгууллага нь бүтэц, бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлж, төрийн төмөр нүүрийг үзүүлж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Сүүлдээ мэдээлсэн сэтгүүлч, Эмээлтийн үнэн төрхийг илчилсан хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах нь холгүй сөрөг акц зохион байгуулалттайгаар “дэглэв”.

Ардчилсан нийгэм гэж байгаа бол түүнийг тойрсон асуудал, хууль бус үйлдэл, улстөрчдийн хулгай, хуудуутай үйлдэл сүүдэрт явдаг нь тухайн тогтолцооны нэг өнгө. Тэр бүгдийг илчилж, ил гаргаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зарим тохиолдолд тэмцэх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн үүрэг. Хэвлэл мэдээлэл нь хүчтэй байхын хэрээр улстөрчид нь хамжааргатай байж, хүн бүр хуулийн дор ажиллаж, амьдардаг нь олон улсад тогтсон жишиг.

Харин манайд, Монгол Ардын Нам Засгийн эрхэнд гарахаар, дээд, дунд, доод шатанд үнэмлэхүй “мандах”-аар л хэвлэл нийтлэх эрх чөлөөг боомилдог болсоор удлаа. Ерөөсөө л даргын, сайдын, эрх мэдэлтнүүдийн өмнөөс дуугардаг, шаардлагатай бол хаздаг “уяатай нохой” болгох гэсэн сонирхол даамжирч, бугших нь байх ёстой юм шиг энгийн үзэгдэл болж эхэлсэн нь лав сайны дохио биш ээ! Өнөөдөр сэтгүүлчээр дамжуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж буй тэд маргааш иргэнийхээ ярьж, хэлэхийг нь хүртэл зааварчилж эхлэхэд гайхах зүйлгүй үлдсэн байх вий гэдэг нь бидэнд байгаа бодит болгоомжлол!

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.160.25)
    хоосон толгойтой лалрууд
    2022 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.121.252)
    ZAAA HEVLELIINHEN GEJ DANDAA ZAHIALGAAR YUM BICHSEN GULUGNUUD BOLSON SHUUDEEEE
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (202.72.245.209)
    bagachan schig deerelcheeree ! ,, bid zugeer suuchgui schuu !!! Nynbaataraa!!
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.160.43)
    Argaa barsan ardchilagch nariin etssiin arga uu helel medeelliihen gedeg chini hen bilee ymar humuus bilee heniig heldeg bilee geel bodloo munhbaysgalan lodoisambuu unurtsetseg nariin oligarhi hulgaichuudiin bugs buldgiig doloogch nariig heldeg bolch hetsuu l yum bna ta nar zugeer l setguulchid bid ard tumnii dund ymarshuuhan bairand haa bna geel asuulga yvuulchih hil gaali shuuh prokuror nar shig l ha.giin ih hahuuli buzar bulai shuglesen gazraar nerleed ugnu ta nariig
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (43.242.242.6)
    хэдэн бууны ноход л жагсаа биз ха ха
    2022 оны 06 сарын 13 | Хариулах
    • Хол очиж хуц.
      2022 оны 06 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    4 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 51 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 38 мин
  • Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
    5 цаг 56 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо
    5 цаг 59 мин
  • Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
    6 цаг 39 мин
  • Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    6 цаг 59 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 18 мин
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    7 цаг 52 мин
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
    8 цаг 45 мин
  • Б.Батбаатар: Бүтцийн өөрчлөлт зөв буруу эсэхэд дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан
    8 цаг 55 мин
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
    9 цаг 5 мин
  • Б.Цэнгэл: Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна
    9 цаг 18 мин
  • Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхэлнэ
    10 цаг 6 мин
  • “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно
    10 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ
    10 цаг 44 мин
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    11 цаг 17 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    11 цаг 56 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    12 цаг 3 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    12 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Голомт банкны картаар Shangri-la Ulaanbaatar-аас буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК