
Өнөөдөр Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэх хугацаа дуусгавар болж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 2012 оны Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор хоёр эвсэл, таван нам материалаа өгчээ. Энэ сонгуульд мөн автомат машинаар санал тоолох бөгөөд иргэдийн шилжих хөдөлгөөнийг сонгуулийн дүн гартал зогсоогоод байгаа юм. Харин сонгуулийн сурталчилгаа санал тоолох өдрөөс 14 хоногийн өмнө эхэлнэ. Энэ удаа хэсгийн хороодын тоо 93-аар нэмэгдэж 1998 болжээ. СЕХ-ноос бэлтгэл ажил графикийн дагуу явагдаж байгаа гэж мэдээллээ.