Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОНХ-ийн сайд С.Оюун: Хяналтын эрхгүйгээр байгаль хамгаална гэдэг шүдгүй хүн мах зулгаахтай адил

2012-10-09
0
ЖИРГЭХ
БОНХ-ийн хөгжлийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хариуцан ажиллаж буй яамных нь үйл ажиллагааны хажуугаар хувийн амьдралынх нь талаар ч асууж амжлаа. 

БОНХ-ийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хариуцан ажиллаж буй яамных нь үйл ажиллагааны хажуугаар хувийн амьдралынх нь талаар ч асууж амжсан юм. 


оюун 2-Шинэ яамны сайдын ажил хэр ачаалалтай байна вэ? Сайд байх хугацаандаа хамгийн чухал гэж үзэх яг ямар ажлыг энэ салбарт хийж гүйцэтгэе гэж бодож байна?

-Байгаль орчны салбарыг бусад салбараа тэргүүлэн бодлогоо зохицуулах ёстой гэж үзээд ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хослуулан тэргүүлэх чиглэлийн яам болголоо шүү дээ. Яахав, цоо шинээр суулгаж байгаа гэдгээрээ, Ногоон хөгжлийн үзэл санааг төлөвшүүлэх асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа. Шинэ юм болгон саад бэрхшээл туулдаг. Гэхдээ бид ажлыг заавал хийнэ. Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа том гэгддэг орнууд энэ ногоон хөгжлийн үзэл санааг бүгд хүлээн зөвшөөрөөд хэрэгжүүлэх шатандаа явж байна. Тэгэхээр бид энэ эдийн засгийн, үзэл баримтлалын, соёлын маш том хувьсах өөрчлөлтөөс хоцорч болохгүй. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг манай яам эхлүүлж байна, цаашлаад бусад салбарын тэргүүлэх зорилт болох ёстой. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хувиар энэхүү хөгжлийн шинэ үзэл санааг монголынхоо хөрсөн дээр буулгах ажлыг чухалчилна даа.

-Өнөөдрийн байдлаар байгаль орчны салбарт хамгийн ихээр тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хүн өөрөө байгалийн амьтан шүү дээ. Тийм ч учраас иргэдийн болоод нийгмийн анхдагч хэрэгцээг хангадаг гэдэг утгаараа манай салбарт чухал биш, тулгамдаагүй асуудал гэж байхгүй. Манайхан л усны нөөцийн асуудал юм уу, уул уурхайгаас үүдэлтэй эвдрэл сүйдлийн талаар арай илүү мэдээллээд, түүндээ анхаарлаа хандуулаад байгаа болохоос бүгд л чухал сэдэв. Зүгээр миний анзаарч байгаагаар салбар хоорондын ажлын уялдаа жаахан тааруу байдаг тал байх шиг байна. Салбар хооронд гэлтгүй заримдаа дотроо хүртэл ойлголцоогүйн улмаас ажил удаашрах, үр дүн нь буурах зэрэг дутагдлууд гардаг шүү дээ. Тиймээс аливаа бодлогын хэрэгжилтийг хангуулахдаа ажлын уялдаа холбоог нэлээд сайжруулах,  боловсон хүчний чадавхийг сайжруулах зэрэг дээр анхаарна гэж бодож байгаа.


оюун-Шинэ засгийн газар амралтын өдөр ажиллаж байгаа. Хагас сайн өдөр ажиллах нь эмэгтэй сайдуудад ар гэртээ цаг зав гаргахад хэцүү болгож байгаа байх. Ар гэрийнхээ ажлыг хэрхэн зохицуулж байна, жишээ нь хүүхдийнхээ эцэг эхийн хуралд хэр идэвхтэй очиж байна?

-Нэгэнт Засгийн газрын бүрэлдэхүүнээрээ ажиллаж байхад эмэгтэй гэдгээрээ ажлаас хойш сууна гэж байхгүй. Сайдууд бүгдээрээ л ялгаагүй хагас сайн өдөр ажиллаж байгаа. Бүтэн сайн өдөр харин гэр бүлдээ цаг заваа бүрэн зориулахыг хичээдэг. Ням гарагаас бусад өдөр хүүхдүүдийг маань аав нь, бас хамаатны эгч нь анхаардаг даа.

-Байгаль орчны яаманд хяналтын эрхийг нь шилжүүлэх тухай яригдаж байгаа чимээгүй болчихлоо. Энэ ажил юу болсон бэ?

- Ер нь бол хяналтаа авах ёстой. Намайг анх ажил авахад манай ахмадууд хүртэл энэ талаар л эхэлж хөндсөн. Газрын мэдэл байхгүй, хяналтын ямар ч эрхгүй, тэгээд байгаль хамгаална гэдэг шүдгүй хүн мах зулгаахтай л адил зүйл.  Хяналтгүйгээр хамгаална гэдгийг зүгээр л оромдох гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Одоо бол яг ийм байдалд л байгаа. Тэнд нэг уурхай хууль зөрчлөө гэхэд яам Мэргэжлийн хяналт, цагдаа, орон нутаг гуравт албан бичиг явуулахаас өөр ажилгүй сууж байх жишээтэй. Нэгэнт л бодлогоо хэрэгжүүлэх гэж байгаа бол цогц байдлаар хандах ёстой, ялангуяа байгаль орчинд. Энэ бол өөрөө маш онцлогтой салбар шүү дээ. Анх Засгийн газрын бүтцийг ярьж байхад энэ асуудал бас хөндөгдсөн. Цаашдаа гол гол чиглэлийн яамдад хяналтын эрхийг нь өгөх нь зөв.

-Бусад эмэгтэй гишүүдтэйгээ хэр гар нийлж ажиллаж байна вэ?


-Парламент дахь эмэгтэйчүүдийн бүлэг нэлээд идэвхтэй хамтран ажиллаж байгаа шүү. Бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг маань өөрөө их дайчин эмэгтэй. Сэтгэл, үзэл бодол нэгдэж байгаа болохоор бидний хамтын ажиллагаанд ямар нэг саад бэрхшээл, хүндрэл одоогоор гараагүй байна.

-ИЗНН УИХ-д нэр дэвших эрхийг 600 саяар зарсан гэх мэдээллүүд сонин хэвлэлээр бичигдэж байна. Энэ үнэн юм уу?


-Огт худлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас яаж оролцох вэ?


-Одоогоор энэ талаар бид ярилцаагүй байна. Орон нутгийн сонгуулийн ажилд гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна.

-Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны ажилдаа сүүлийн үед хэр оролцож байна вэ?

-Боломжтой цагтаа оролцож байгаа. Саяхан гэхэд Тайванийн хүүхдийн эмч нарыг урьж, дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзлэг зөвлөгөө өгсөн.

-Улс төрд байхдаа хүрэхийг хүссэн оргил тань?

-Нэг их оргилд нь гарчих юмсан гэсэн хүсэл гээд байх юу байх вэ. Гол нь улс орны хөгжил, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж, хойч үедээ тустай үйл бүтээхийн төлөө л өөрт байгаа боломж бололцоогоо дайчлаад явж байна.

Т.Хулан 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ЗОЧИН (202.9.47.131)
    ТИЙМ ШҮҮ
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • (203.91.117.4)
    SOLIOROLGUI AHIINHAA ALLAGIIN HEREGT SANAA TAWIACH ICHDEGGUI *** MINI. CHI AHIINHAA NEREER ULSTURD ORJ IREE BIZDEE CHAMAAS OLIGTOI YUM BAISAN BOL ENE HEREGIIG YAMRAAR L BOL YAMARAAR ILRUULSEN BAIGAA DAA MAL MINI. CHI UURUU CH ALSAN YUM BILUU OYUN GEJ DUUDALTSAAD BAISAN GEL UU
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • (202.126.89.179)
    amaa medej soliorooroi.hundelj yavah yostoi hun shuu.
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • (91.176.92.10)
    hudalaa shou gar daa ahiinhaa nereer ybaa, yu hiisen ni medegdegui ee
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • (202.179.11.42)
    Мэргэжлийн хяналтын гол цөм нь байгаль орчны хяналт шүү дээ.Яаманд байх нь ашигтай.Хуучин үйлдвэрлэл явуулж байх үед салгах нь зөв гэдэг байсан.Мэргэжлийн хяналтанд байж болох ч бусад төрлийн хяналт шалгалтаас өөрөөр явагддагаас таарамж муутай байдаг гэдэг.Авах бол үтэр түргэн авсугай.Хот хөдөөний олон байцаагч үүнийг хүсэж байгаа.Эргүүл шалгалт хамгаалалтын гол арга байсаар л байгааг тэр болгон ойлгохгүй байна.
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • (202.170.65.137)
    uneheer mundag hun shuu
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • Zochin (202.126.89.214)
    Khiyanaltaas gadna baigalid eeltei nogoon technologi, buteegdekhuuniig burtgedeg system-iig uyan khatan khandaj, tusgai zuvshuurul gedgeer dalailgakhgui baikhgui bol ajil uragshildaggui um baina. Uund ankhaaraarai
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • Zochin (122.201.18.150)
    Tegvel enkhbat chini hydalch yum bna
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК