зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сумын наадам: Улаан торгон тэрлэг 

2022-7-11
0
ЖИРГЭХ

Наадмын өглөө манай бригадынхан өнгө өнгийн дээлээ өмсөөд, зүс зүсний морьдоо унаад сумын төв рүү давхиж харагдана. Сумын төвдөө ойр, тэгээд бүр зам дагуу байдаг манайд нөгөө ганган дээлтэй хүмүүс буулдаад л өнгөрнө. Төд удалгүй аав, ээж, саахалт айлын томчууд сумын төв рүү зүглэх нь тэр.

Хот айлд гэрээ сахих хэдэн хүүхэд, хаяагаа манах хэдэн нохой л үлдэнэ. Гэрээ сахиад, малаа хараад үлддэг хүүхдүүдийн нэг нь би. Нялх хүүхэд, унаач хүүхэд эсвэл өөрийгөө аваад явах чадалтай нэгэн биш л бол гэртээ үлдэх нь гарцаагүй. Харин Бригадын наадам бол ханатлаа үзсэн дээ. 

Гэрээ сахиад үлддэг байсан он жилүүдээс хэдэн зуны дараа сумын наадам үзэхээр болов. Айлын бага тулдаа л аав ээжээсээ аргагүй эрхэнд зөвшөөрөл авсан юм л даа. Сумын төв орж наадам үзэхээс гадна ангийн найз нөхөдтэйгөө уулзах, шинэ дээл өмсөх, наадмын хуушуур идэх гээд баярлах шалтаг мундахгүй. “Танай бага энэ жил наадам үзэх нь үү” гэх хүмүүсийн яриа хүртэл догдлуулж орхихыг яана. Ингэж л хүсэн хүлээж сумын наадам үзэж байснаа санадаг юм. Тэр жилийн наадмын өглөө яг л цагаан сарын өглөө шиг санагдаж билээ. Шөнө нь маргааш өглөө өмсөх хувцсаа жимбийтэл эвхэж тавиад унтлаа. Өглөө нь ээжийнхээ оёж өгсөн улаан торгон тэрлэгээ өмсөөд, үсээ хоёр гэзэг сүлжүүлсэн ч үс зулгаах өвдөлтийг ер анзаараагүй юм даг. Ийнхүү гоёж гангалаад бэлэн болсон хүмүүс сумын төв рүү жолоо заллаа.

/Сумын төв орох замд Отгонтэнгэр хайрхан ил харагддаг юм. Тэр өдөр Отгонтэнгэр хайрхан руу ширтээд инээмсэглээд өнгөрснөө тодоос тод санадаг. Өөрийнхөө инээмсэглэж буй тэр төрхийг одоо ч нүдэндээ төсөөлж байна/ 

Сумын төвд очоод л наадам үзүүлэхээр дагуулж ирсэн аав ээжийгээ тэр дор нь мартаж орхино. Шууд л найзуудтайгаа уулзсан хэрэг. Зуны амралтаар бие биеийнхээ царайг анх удаа харсан хүмүүс магнайгаа тэнийтэл баярлав. Ингээд л үеийн жаалууд, ангийн найзуудтайгаа наадмыг бүрэн утгаар нь үзсэн юм. Нэг бөх үзээд л, нэг морь хараад наашаа цаашаа их гүйнэ. Үнэндээ үзээд байгаа юм ч байхгүй л дээ. Гүйж харайж тоглоод, байгаа мөнгөөрөө чихэр авч, сугалаа сугалаад л дуусгаж байгаа юм.

Тэгж явахдаа хурдан морь дагах гэж байгаа цагаан фургонд найзтайгаа хамт суучхав. Ороод хартал манай сумын эмч урд суугаа харагдана. Бодвол эмнэлгийн машин бололтой. Дотор нь битүү хүн. Хүмүүс цонхоор морио хараад л, машин дотроос зарим нь бүр орилно. Олон машин морь дагуулдаггүй байсан болохоор л эмнэлгийн машинд уяачид уралдаж суудаг юм билээ. Тэр дунд жижиг биетэй хоёр хүүхэд бол сэлүүхэн багтана. Харин унаач хүүхэд гэмтэж бэртвэл багтах зай тун бага. Азаар нэг ч хүүхэд бэртээгүй юм даа. Барианы зурхай дөхөх тусам машинд суусан томчууд хоолой нь чангараад, нударгаараа хөлсөө арчиж яваа харагдана. Харин тэрхэн зуур жолооч руу харвал нэг урагшаа, нэг баруун тийшээ толгой эргүүлнэ. Одоо бодоход айдас төрдөг юм. Жаахан байсан болохоор юу ч бодохгүй, юуг ч анзаарахгүй их л жаргалтай байж дээ. Морь барьдаг толгой гэж нэрлээд байнга тэнд хурдан морьдоо барьдаг нэг толгой бий. Тэнд очоод дахиад нэг өөр наадам болж байгаа аятай орчинтойгоо танилцана.

Тэнд тэднийх, тэр машинд тийм ундаа зарж байгаа, энэ хуушуур нь илүү амттай гээд бүгдийг мэднэ. Ийнхүү учраа мэдэхгүй жаахан охины үзсэн тэр жилийн наадам тийнхүү өндөрлөсөн юм. Сумын наадмын тухай санахаасаа илүү санахгүй дурсамж олон бололтой. Гэсэн ч үүнээс хойш их олон сумын наадам үзсэн дээ. Тэр жилийн сумын наадмаас хойш 14-н зуныг үджээ. Харин энэ зун хотын наадам үзэхээр догдолж сууна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    саяхан
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 54 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн

  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК