Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганболд: ”Алтан ураг” бүжгэн жүжиг эрдэмтэн, судлаачдын дунд 100 хувь хүлээн зөвшөөрөгдсөн

2012-10-10
0
ЖИРГЭХ
DSC_0692    Ардын хэмээх тодотголтой, ард түмний өмч болон хайрлагдаж, төр түмнээсээ хүндэтгэл хүлээн, Төрийн соёрхолт хэмээх яруу алдрыг бадраасан уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Алтан ураг" бүжгэн жүжиг тун удахгүй тавигдах гэж буй. Тиймээс энэ удаагийн ярилцлагынхаа зочноор тус бүжгэн жүжгийн найруулагч Д.Ганболдыг урисан юм.

DSC_0692    Ардын хэмээх тодотголтой, ард түмний өмч болон хайрлагдаж, төр түмнээсээ хүндэтгэл хүлээн, Төрийн соёрхолт хэмээх яруу алдрыг бадраасан уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Алтан ураг" бүжгэн жүжиг тун удахгүй тавигдах гэж буй. Тиймээс энэ удаагийн ярилцлагынхаа зочноор тус бүжгэн жүжгийн найруулагч Д.Ганболдыг урисан юм.

-“Алтан ураг” бүжгэн жүжгийн онцлог юу вэ. Яагаад энэ бүжгэн жүжгийг сонгож тоглохоор болов?
-ҮДБЭЧ-ын хувьд гэвэл үндэсний урлагийн хамгийн том төв шүү дээ. Тэр утгаараа монгол гэрийн хойморт тоглодог байсан ширэн цартаа хуурийг 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжим болтол нь энэ 60 жилийнхээ хугацаанд хөгжүүлсэн байгаа. Монгол гэрийн хойморт дуулагддаг янз бүрийн ардын дууны төрлүүд байдаг. Үүнд, Буриад дуу, ардын дуу, хошин дуу, богино дуу, харилцаа дуу, домогт дуу гэх мэт янз бүрийн төрлүүд  багтдаг.  Энэ дуунуудыг нэгтгээд дуулалт жүжгийн хэмжээнд хүртэл нь  хөгжүүлж чадсан газар бол ҮДБЭЧ байдаг.  Дээрээс нь монгол гэрийн хойморт “Биелгээ” гэж бүжиг байдаг, Буриадуудын “Тойрон” гэж бүжиг байдаг. Энэ мэт ардын  жижиг хэлбэрийн бүжгүүдийг  бүжгэн жүжиг болтол нь хөгжүүлж чадсан хамгийн том мэргэжлийн төв бол ҮДБЭЧ юм. Тэр утгаараа энэ “Алтан ураг” бүжгэн жүжгийг яагаад энэ жил тоглох болсон юм бэ гэхээр монголын анхны үндэсний ардын бүжгэн жүжиг бол “Нарны домог”  гээд бүжгэн жүжиг байсан. Тэрийг  УГЗ С.Сүхбаатар гуай Төрийн соёрхолт,  Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав гуайн хөгжмөөр, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн цомнолыг нь бичиж анх 1988 онд бий болгосон. Түүнээс хойшхи хоёр дахь хамгийн том хэлбэрийн үндэсний бүжгэн жүжиг бол “Алтан ураг” байдаг. Энэ нь анх 1996 оны долдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн байдаг.  Ер нь анхны “Нарны домог” бол жоохон маргаантай байсан юм. Бүжгэн жүжиг мөн үү биш үү,  бүжгэн цоморлог юм уу гэх мэтээр судлаачдын дунд маргаантай байсан. Яагаад тэгж ярьж байсан юм гэхээр тухайн үеийн судлаачид ерөнхийдөө  бүжгэн жүжиг гэдэг бол  баллетийн хэлбэртэй байх ёстой. Баллет гэдэг бол бүжгэн жүжиг гэсэн үг шүү дээ.  Яг бүжгэн жүжиг баллетийн форумд байх ёстой гэж тулгаж байсан байхгүй юу. Тэгтэл  тухайн баллетийн тэр байх ёстой хэлбэр, галбир, форумд бол хамгийн зөв нийцсэн үндэсний бүжгэн жүжиг бол “Алтан ураг”. Тийм ч учраас судлаачдын дунд, эрдэмтдийн дунд ямарч маргаангүйгээр энэ бол аргагүй үндэсний бүжгэн жүжиг мөн юм аа гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрөгдсөн бүжгэн жүжиг юм. Тэр утгаар нь энэ бүжгэн жүжигт их ач холбогдол өгдөг. Мөн энэ жил эзэн Чингис хаан мэндэлсний  850 жилий ой тохиож байгаа. Үүнд зориулаад 1996 онд тоглогдож байсан энэ жүжгийг сэргээж тавих шаардлага байсан. Энэ бас ямар учиртай юм гэхээр олон мэргэжлийн урлагийн байгууллагууд уран бүтээлийн жилийн нээлтээ хамгийн сор болсон, хамгийн том далайцтай бүтээлээрээ тавьдаг. Тэр утгаараа бид нэгдүгээрт,  ой нь тохиож ч байна. Хоёрдугаарт энэ бол үнэхээр ур чадвар шаардсан бүтээл учир үүгээрээ ҮДБЭЧ шинэ уран бүтээлийн жилийн нээлтээ “Алтан ураг” бүжгэн  жүжгээр нээж байгаа юм.
 DSC_0692
-1996 оны 7-р сарын 5-нд тавьсан “Алтан ураг”бүжгэн жүжиг, одоо таны тавьж байгаа бүжгэн жүжиг хоёрын ялгаа юу вэ?
- ҮБЭЧ болоод Драмын театрын тайзан дээр тавигдаж байгаа жүжгийн анхны найруулагч, зохиолч нь, хөгжмийн зохиолч, зураач нь байхад тэр хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр жүжгийг ямар ч өөрчилж тавих эрх надад байдаггүй. Тийм учраас энэ бүжгэн жүжгийн дэглэн найруулагч нь С.Сүхбаатар  гэж УГЗ хүн бий. Тэр хүн бэлтгэлийн сүүлийн хоёр өдөр өөрийнхөө үндсэн тавилтыг яг хийж байна уу гэж  үздэг. Ерөнхийдөө бол би тэр хүний бэлтгэл ажил нь болж энэ найруулган дээр сууж байна шүү дээ. Тэр хүн хоёр хоногийн дараа орж ирээд л би үүн дээр өөрчилмөөр байна гэвэл тэр хүний эрх. Би түүнээс солих, өөрчлөх эрх байхгүй. Энэ бол урлагийн бичигдээгүй хууль. Тухайн автор нь л өөрөө солино гээгүй тохиолдолд болохгүй. Тухайн авторууд нь бүгдээрээ байхгүй болсон тэр нь бүр мартагдах дөхсөн бол түүнийг харин цоо шинэ төрхтэйгээр, цоо шинэ тавилттайгаар би тавьж болно.  Тэгэхээр энэ жүжиг бол 1996 оны тавилтаараа л тавигдаж байна. Энэ яагаад том байдаг юм гэхээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дууны ангийн 50 гаруй уран бүтээлч, Зууны манлай, төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний их найрал хөгжим мөн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайз гэрэл дуу шум буюу арын албаныханы хамтран оролцож байна. Тэгээд тухайн үедээ маш том далайцтай уран бүтээл байсан.  Тэр ч хэмжээгээрээ дахин тоглогдоно.

-Энэхүү жүжиг яг юуг өгүүлдэг талаар уншигчдад маань сонирхуулахгүй юу?

- Энэ жүжиг бол ер нь цаг үеэ олсон энэ жил тавих нь ч их зөв байсан. Яагаад гэвэл нийгэм, улс төрийн асуудалд бид их өөрчлөгдөж байна. Олон намуудын хамтарсан их хурал, засгийн газар байгуулагдаж байна. Тэр ч утгаараа утга агууллагын хувьд энэхүү бүжгэн жүжиг маань их нийцнэ гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн хувь хүний буюу миний бодол. Энд өгүүлдэг зүйл маань Чингис хаан буюу Тэмүүжиний идэр насны үйл амьдралаас 1206 он буюу Хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үе хүртэлх зүйлсийг өгүүлдэг юм. Үндсэн агуулга нь эвтэй байх юм бол бид нар хүчтэй байж энэ улс гүрэн, төрийг байгуулж чадна гэсэн утгыг агуулсан. Яг л үүнийг өгүүлнэ. Тиймээс утга агуулгын хувьд цаг үеэ олсон, дээрээс нь уран бүтээлийн маань цомнол нь ч яг л тэгж таарсан. Хамгийн гол Чингис хааны мэндэлсэн 850 жил тохиож байна тэр утгаараа...

DSC_0692    -ҮДБЭЧ-ын хувьд өөр иймэрхүү далайцтай уран бүтээл хийсэн үү?
-Энэ жил 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжим цуврал болоод рок попынхонтой хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ ар араасаа цувраад явж байна. Одоо 11 дүгээр сард арга хэмжээнийхээ гала тоглолтыг хийнэ. Мөн ахмад уран бүтээлчидтэйгээ хамтарсан тоглолт хийнэ. Их найралынхаа удирдаач Буянбаатарынхаа тайлан тоглолтыг хийнэ. 12-дугаар сард "Салхины дууль" гэдэг найруулагч Болдын найруулгаар хийх Хүннүгийн үеийн тухай концерт хийгдэнэ. Ийм олон ажлыг энэ ондоо багтааж хийх ёстой гээд л байж байна даа. Энэ жил чуулгын хувьд маш их олон ажлыг хийж амжуулсан. Монгол төрийн наадам буюу 7-р сарын 10-ны өдрийн төрийн ёслолыг ҮДБЭЧ бараг бие дааж хийсэн. Дээрээс нь урлагийн ажилтаны баярт зориулсан дан мэргэжлийн ур чадвар шаардсан тоглолт ҮДБЭЧ дангаараа бас хийсэн. Тэр маш амжилттай болсон. Мөн тавдугаар сарын 28-наас эхлээд 9-р сар хүртэл нэг ч өдөр завсарлахгүйгээр өдөр бүр тоглодог "Монгол урлагийн гайхамшиг" гээд гадаадын жуулчдад зориулсан тоглолт байдаг. Тэрийгээ бид маш амжилттай дууссан гэх мэт маш олон ажлуудыг энэ жил хийж байна.

-Ер нь ҮДБЭЧ-ын уран бүтээлийг хүмүүс хэр үзэж байна. Урлаг гэдэг өөрөө хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэрхүү урлагийг ойлгох үзэгч бас их чухал?

-Ер нь үзэгчдийн тоо маш их нэмэгдэж байна. Нэг хэсэг гадаадын жуулчид их байсан бол одоо бол дотоодын буюу Монголчууд маань их үзэж байна. Ялангуай үзэгчдийн маань нас харьцангуй залуужиж байна. Иймээс ҮДБЭЧ-ынхаа уран бүтээлчдээр их бахархаж байгаа.
ҮДБЭЧ бас энэ жил  анх удаа “Халуун элгэн нутаг” дуугаар клип хийсэн. 200 гаруй уран бүтээлчидээ хамруулсан. Түүнийгээ саяхан нээсэн. Телевизүүдээр цацагдсан байгаа.

-Бэлтгэж ажил хэзээ эхлэв. Мөн 1996 онд бүжиглэж байсан бүжигдээс байгаа юу. Мэдээж бас шинэ залуу уран бүтээлчид оролцож байгаа байх. Тэр үеийн бүжигчидтэй харьцуулахад чадварын хувьд ч юм уу, ялгаа байна уу?
-Энэхүү бүжгэн жүжгийн бэлтгэл 3 дугаар сараас эхэлсэн.  Үндэсний их найрал хөгжим маань “Алтан ураг” бүжгэн жүжгийг өөрсдийнхөө хэмжээнд тусдаа бэлдэж байсан.  Дээрээс нь гол дүрүүдэд маань дандаа шинэ залуу уран бүтээлчид оролцож байна. Хуучин 1996 онд тоглож байснаас ганцхан Жамухын дүрд тоглож байсан А.Даваахүү л өөрийнхөө байранд бүжиглэж байна. Бусад бүх дүрүүд дандаа шинэ залуу бүжигчид байгаа. Сая энэ сараас эхлээд бид  нийллэг хийж бэлдэж байна. Хөгжим маань бүжигтэйгээ нийлж сургуулилт хийж байна. Одоо тэгээд энэ сарын 13,14-нд хоёрхон удаа тоглогдоно. Харьцангуй тухайн үеийн уран бүтээлчдээс дутаад байх юм алга.  Гагцхүү залуу хүмүүс ажиллаж байгаа болохоор туршлага арай бага.  Бүжигчний мэргэжлийн нэг онцлог 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Цэл залуухан 38 насандаа тэтгэвэрт гардаг. Яагаад гэвэл энэ бол залуу насны ажил. Хүнийг хурдтай, эрч хүчтэй байхад нь тайзан дээр ажиллуулдаг.  Тийм болохоор мэдээж тайз урлаг хатуу болохоор хуулиараа голдог. Гэтэл 1996 онд тоглож байсан манай Жамухын дүрд тоглож байгаа А.Даваахүү маань ердөөсөө гологдоогүй, эрч хүч ур чадварын хувьд одоо ч гэсэн хэвээрээ байна гэж тооцсон учир дахин тоглуулах гэж байна.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ъ (202.21.106.254)
    ваадуу вуушуун ээдрээс дэхэн гөтрөг рахсан лөгөг л хйбсан зибдээ
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
  • Bayasgalan (68.108.76.211)
    ALTAN URAG tavigdaj baisan ni sayahan met sanagdaj bn,Niit uran buteelchiddee bayar hurgie!Davaahuudee bas bayar hurgie!Ganboldoo chamd bayarlalaa.
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • gerlee (202.55.191.35)
    gaihaltai chadwartai huneer nairuulj bga yum chin saihan buteel bolohn damjiggui.amjilt husey.
    2012 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин (124.158.90.4)
    Гайхалтай сайхан мэдээлэл байна. Нээрээ ч мундаг юмаа.
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.47.130)
    1996 онд бүжиглэж байсан хүн одоо ч бүжиглэнэ гэдэг бас гайхалтай авьяас шүү
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 4 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК