Зургадугаар сарын 22-нд БНСУ-ын Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарч, 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлдээд байна. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдсэн зүйл байхгүй байна. БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна.