Олон улсын Хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчид гуравдугаар байр эзэллээ.
БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдаж буй "Cheerleading Open 2022" тэмцээнд 16 улсын 3000 гаруй тамирчид оролцсон бөгөөд өсвөр насны ангилалд "Өсөх ирээдүй-1" хамтлаг хип хоп төрөлд гуравдугаар байр эзэлжээ.
Харин бага насны ангилалын хип хоп төрөлд "Өсөх ирээдүй-2" хамтлаг мөн гуравдугаар байр эзэлсэн байна.