Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Цар тахлаас өмнөх 3 жилд Монголд улсад жилд дунджаар 224 мянга орчим жуулчин ирдэг байжээ.
Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харвал Зүүн Ази болон Номхон далайн орнуудаас 756.9 мянга, Еропын орнуудаас 447.9 мянга, АНУ-аас 84.2 мянга орчим жуулчин Монгол Улсад аялахаар ирдэг байжээ.