Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож дөрөвдүгээр ширээнээс алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул охиныг Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Б.Мөнгөнзулын амжилтыг нэг өрөө байраар шагнаж, эрхийн бичиг гардуулж өглөө.
Мөн түүний өмнө "Моннис" группийн зүгээс "Renualt Sandero Stepway" маркийн автомашинаар шагнасан юм.
Сэтгэгдэл (3)