ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа талаар Ардчилсан залуучуудын холбоо мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийхдээ Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу улны иргэд хэмээн нэр хоч зүүн ялгаварласан. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим, Үндсэн хуулийн эсрэг зөрчил хэмээн үзэж байна. Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Нэн тэргүүнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх,
- Улны сайд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулах,
- Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурь хэмээн харагдаж байна. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээхийг шаардаж байна.
Сайд дарга нар бол баян, даргын хүүхэд дарга болдог. Сайдын хүүхэд сайд болдог энэ нийгмийг өөрчлөх цаг нь болсон" гэв.
Сэтгэгдэл (1)