Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Гүрбазар: Алддаг ч бай, онодог ч бай хийе гэснээ хүмүүст харуулах нь миний эрхэм зорилго

2012-10-15
0
ЖИРГЭХ
guree   Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазар маргааш  "Бодоход инээдтэй шүү" өвөрмөц нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа байх.  Ингээд Ш.Гүбазар гавьяатын тоглолтыг үзэхээр маргаашийн тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж байгаа олон олон уншигчиддаа түүний ярилцлагыг хүргэж байна.
timthumb.php   Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазар маргааш  "Бодоход инээдтэй шүү" өвөрмөц нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа байх.  Ингээд Ш.Гүбазар гавьяатын тоглолтыг үзэхээр маргаашийн тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж байгаа олон олон уншигчиддаа түүний ярилцлагыг хүргэж байна.

    -Таны “Бодоход инээдтэй шүү ” шинэхэн тоглолт маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөр болох нь ээ. Энэхүү тоглолтыг яагаад хийхээр болов. Тоглолтынхоо талаар яриагаа эхлэх үү?
-Энэ аравдугаар сарын 16, 17-нд би улсын драмын эрдмийн театрт  “Бодоход инээдтэй шүү” гэж хошин инээдмийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Бие даасан тоглолт гэдэг маань үндсэндээ би өөрөө тэр бүхнийг гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэхдээ би нэг зүйлийг рекламдаа ч , хэвлэл мэдээллээр ч байн байн тайлбарлаад байгаа юм.  Энэ  бол Оросын алдарт Михиал Задарнов, Иванийзский ч гэх юм уу бид нарын хамгийн сайн мэдэх Оросын энэ урлагаар дагнасан, энэ урлаг нь хүнд хүрч алдаршсан, дэлхий нийтэд нэрээ гаргасан ийм хүмүүс байдаг. Тэрний загвараар би хийх гэж байгаа юм аа гэж хэлэх гэсэн үүднээс  тэр бүхнийг иш татаад байгаа.  Яагаад иш татаад байгаа гэхээр манай үзэгчид өнөөдөр өндөр боловсролтой, соёлтой, ялангуай Оросын соёлыг бол сайн мэддэг учраас  хэрвээ үзэгчид Михаил Задорнов хэмээх уран бүтээлчийн тоглолт, концертуудыг үзвэл миний тоглолтын тухай ойлголт авах юм. Нэг иймэрхүү юм болох нь гэж байгаа юм аа гэсэн баримжаа аваач гэдэг үүднээс би тэр Задорновын тухай байн байн яриад байгаа юм шүү. Тэгэхээр Задорновын лекцийг монгол хэл дээр унших ч юм уу,  тэрийг нь  махчилан дуурайна гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр өнөөдрийн хүн төрөлхтний бүх урлаг дотор бүхий л төрлийн урлаг тэр ч байтугай шинэ шинэ урлагийн хэлбэр,  урсгалууд хөгжсөөр л яваа. Тэрний бас нэг тогтожсон,  дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр бол энэ ганц хүний ярианы өгүүлэх урлагийн хэлбэрүүд байдаг. Энэ бол сүүлийн үед Хятадад маш их хөгжиж байна. Хятадын хоёулаа ярьдаг,  ганцаараа ярьдаг гайхамшигтай хүмүүс  байна. Бусад Европийн орнуудад бас хөгжиж байна. Тэгэхээр энэ бүхнийг харсны үдсэн дээр монгол хүн ч гэсэн хийж чадна шүү гэж бодсоны улмаас энэхүү тоглолтоо хийе гэж зорьсон юм.

    -Хэзээнээс ер нь өгүүлэхүйн урлагийг харуулсан энэхүү тоглолтоо хийе гэж шийдээд , бэлтгэлээ базаагаад эхэлчихэв ээ?
-Сүүлийн хэдэн жил өөрөө энийг бодож Задорновын бүх тоглолтуудын бичлэгийг үзэж, тэр ч байтугай орос хэлний өндөр боловсролтой хүнээр гурав дөрвөн тоглолтыг нь орчуулуулсан. Ингээд ер нь болох юм байна аа, энийг би Монголдоо хийе ээ гэж шулуудаж 16, 17-нд үзэгчдэдээ хүргэх гээд байгаа юм.

    -Тоглолтынхоо агуулгаас зухас дурдаж болох уу?
- Тоглолтын агуулгын  хувьд гэвэл Задарновын урлагийн хэлбэр бол голдуу хошин шогийн л юм яридаг л даа.  Минийх ч гэсэн энэ удаад тэрийгээ барина. Хоёр цаг гаруйн хугацаанд дандаа хошигносон юм л ярих болно.  Гэхдээ би өөрөө зохиолч хүн, сэтгүүлч хүн, уран бүтээлч хүн учраас нийгмийн байдал, хүмүүсийн амьдрал ер нь нийгмийн харьцаанд байгаа юмыг өөрийнхөө харснаараа , бодож эргэцүүлснийгээ зохиол болгож өөрөө хүнд өгүүлнэ гэсэн үг.  Ер нь энэ урлагийн онцлог бол эзэд нь өөрсдөө зохиосон юм аа өөрсдөө хийдэг.  Зүгээр хүний зохиолыг уншдаг тийм хэлбэрүүд бий л дээ. Тэр бол тусдаа өөр зүйл. Доторх зохиолын агуулга бол зохиолчийн бодол эргэцүүлэл учир миний үзэл бодол бол байна аа гэсэн үг.  Ер нь л нийгмийг яаж л харж байна уу тэрэнгээрээ л хэлнэ. Хариуцлагыг нь би өөрөө хүлээх учраас. Дандаа бас явган онигоо шиг зүйл ярихгүй.  Жижиг, тоймтой, улс төрийн тухай ч юм орж болно. Задорновын хувьд бол нэлээн ширүүн юм ярьдаг шүү дээ. В.Путиныг муулаад л.... Цаадуул нь тэр ярианд нь их дуртай хүлээж авдаг юм гэнэ лээ.

    -“Бодоход инээдтэй шүү” гэх өвөрмөц нэрийг өгсөн үү учир?
-Бодоход инээдтэй юм амьдралд их байна. Бахархамаар ч юм байна, эгдүүцмээр ч юм байна. Доог хиймээр ч юм байна. Энэ бүхнийг багтаах гэж л нэрээ “Бодоход инээдтэй шүү” гэж нэрлэсэн хэрэг. 

    -Улсын драмын эрдмийн театрыг яагаад сонгож тоглох болов?
-Драмд их ойрхон урлаг учир би драмд тоглолтоо хийж байгаа юм. Энэхүү тоглолтоороо өгүүлэхүйн гайхамшгийг урлаг болгож хүмүүст хүргэх гэсэн юм. Тоглолтыг маань  Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулна. “Тэнгэрийн хүү” бүтээлийн тайзыг урласан Ж.Ганхуяг тайз чимэглэлийг нь хийнэ. Хөгжим чимэглэл, дууны найруулагч гээд л ер нь урлаг ямар байдаг уу тэр хэлбэррүүгээ орно. Манай Монголын гурав, дөрвөн алдартай хөгжимчин бас дундуур нь орж хөгжмөө тоглоно. Хөгжмийн завсарлагатай явагдана. Дуучид бол орохгүй. Хөгжмийн завсарлага тэгээд миний өгүүлэхүйн урлаг.  Бичил хэмжээний ч юм бий, том ч юм бий. Тэр бүхнийг үзэгчдэдээ хүргэнэ. Тэр бүхнийг хүргэх хэлбэр л ондоо байх жишээтэй. Дэлгэц ашиглах, дуу чимээ ашиглах нь мэдээж. Би одоо жүжигчин хүн биш учир учиргүй хошин шогийн жүжигчид шиг сайн жүжиглээд байна гэж худлаа хэлж чадахгүй. Тэр бол ондоо хэлбэр. Төрөл нь өөрөө ондоо.  Яг л тодорхой уран бүтээлч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх  учиртай урлаг юм. Энэ урлаг бол манайд хөгжиж байсан. Зарим нэг уран бүтээлчид жүжиг дээрээ тоглож харагддаг. Энэ удаад миний хувьд бол бүхэл бүтэн хоёр цагийн хөдөлмөр болгож үзэгчдэд хүргэхийг зорьсон юм аа.  Хэдийгээр нэг хүний тоглолт юм шиг боловч тайз гэрэл, зохион байгуулалт, урлаг яаж бүтдэг вэ, тэнд хэчнээн хүмүүс оролцдог тэр бүхэн бүгдээрээ л ажиллана. Тайз дэлгэцийн баг байгаа, уран бүтээлийн баг байгаа. Тиймээс л урлаг гэдэг үүднээс УДЭТ-ыг сонгосон юм.

    -Та энэхүү тоглолтынхоо бэлтгэлийг хэрхэн базаав.  Жишээ нь хүүхдүүд  шалгалт өгөхийнхөө өмнө хичээлээ цээжилээд л , зарим нэг нь уншаад л , эсвэл бичиж давтдаг. Таны хувьд ямарваа нэг тоглолтын өмнө бэлтгэлээ яаж хийвэл илүү дээр санагддаг вэ?
-Би өөрийнхөө хувийн бэлтгэлээ хангасан байхаа гэж бодож байна. Ер нь бол үг цээжлээд байж чаддаггүй. Зүрх сэтгэлдээ буусан, ойлгосон зүйлээ л ярьдаг. Цэвэр зохиолоороо номоороо ярих ч , уншаад суучихгүй. Уржигдар, эсвэл өчигдөр гэнэт санаад за шоуны улирал эхэллээ нэг юм хийгээд үзье гэж бодсон юм биш. Би сүүлийн хоёр, гурван жил энд тэнд уригдахдаа, лекц уншихдаа ер нь энийг хийж болохнуу гэсэн туршилтын зүйлийг маш их хийж ирсэн.  Тэгээд одоо  бол ер нь болох юм байна аа. Энийг нэг хийгээд үзэгчидээ хүргэе гэж бодсон. Бүтэн хоёр цаг гучин минут үзэгчдийг инээлгэх, дээрээс нь барих тэгээд тэр хийж байгаа  юм аа хүртэцтэй байлгах гэдэг 90 хувь нь надаас шалтгаалах зүйл учир би зарим талаараа түгшиж л байна. Айж л байна. Яах юм бол доо гэж.  Гэхдээ би алддаг ч бай, онодог ч бай, сайн болдог ч бай муу ч болдог бай хийе гэснээ хүмүүст харуулах нь миний эрхэм зорилго. Тэрийг муулж болно. Ерөөсөө чадсангүй Гүрбазар. Задорновын ярианы төгс урлагийн хаана ч хүрсэнгүй гэж байсан ч би гомдохгүй.  Болж байна шүү гэвэл баярлах жишээтэй. Яах вэ зүгээр 14 наснаасаа хойш өгүүлэх урлагийг сонирхоод, шүлэг уншаад юм хөтлөөд л явдаг хүн. Бас сэтгүүлч хүн. Тийм учраас энэ бүхнээ нэгтгээд нэг юм хийе гэж зорьсон нь энэ. Ер нь уран бүтээлч бид нар чадаж л байвал урагшаа ахиж байх ёстой ийм л юм байгаа юм даа.

    -Хошин урлагт ч гэсэн өгүүлэхүйн урлаг  ажиглагддаг, тэгвэл энэхүү урлагийн хэлбэрүүдийн ялгааг та хэлээд өгөхгүй юу?
- Хошин урлаг бол тэр алдартай жүжигдийг яаж дүр бүтээх нь вэ гэж үзэх гэж очдог. Аглуу, Одноо, Бооёо яаж тоглох нь вэ гэж харах гэж очдог. Харин ийм урлагийг бол өгүүлж байгаа хүнийг нь сонсох гэж очдог. Гүрбазар юу хэлэхнүү, Задорнов юу гэж дуугарч байна гэж сонсох гэж очдог. Тийм учраас бие биенээ нөхөөд явж байдаг энэ урлагууд маань.  Би олон жил энэ урлагийг сонирхосон хүн. Би бол чадна гэж итгэж байгаа. Цаашаагаа энэ урлаг хөгжөөд үүнийг хийгээд явбал манайд маш олон сайхан залуучууд байна. Утга зохиолыг өгүүлдэг том төрөл юм аа. Би Монголын үзэгчдийг үүнийг ойлгох хэмжээний оюунлаг гэж бодож байгаа. Тиймээс энд бол ойлгохгүй байна гэсэн зүйл байхгүй.

-Таныг хошин урлагийн мэдрэмж бас өндөр хүн гэж боддог. Тэгэхээр мэдээж өгүүлэхүйн энэ урлагийг хошин урлагийн авьяастай хүн л хөгжүүлж чадах байх тийм үү?
-Хошин зохиол бичдэг маш олон зохиолчид их сонирхож байгаа. Өөрсдийнхөө сэтгэдлийг бас хуваалцаж байгаа. Хошин урлагийн жүжигчид маань их сонирхож байгаа. Гүрээ ах зөв шүү,  хэрэгтэй шүү гэж байгаа ч юм бий. Одоо би ухрах газаргүй болсон.
Би 1979 онд шилдэг хошин уран бүтээлчдийн тоглолтонд шилдэг байр эзэлж байсан. Миний уран бүтээлийн жанрт нэлээдгүй хошин зүйлүүд байдаг. Хүмүүс ер нь сүүлийн хэдэн жилээр барагцаалаад бодоод байх юм. Намайг бол уянгын зүйл ярьж уншдаг гэж бодоод байгаа юм. Би нээрээ хошин урлаг хийдэг байсан юм. Одоо Намдаг гуай чинь 1976 онд “Хонгорзул” гэдэг Монголын анхны хошин театр байгуулж байсан юм. Тэнд би алдартай жүжигчидтэй хошин шог уншиж байлаа. Оюутан байхдаа би дандаа хошин өгүүллүүд уншдаг байсан. Сургуульд 9, 10-р ангид байхдаа хошин шог, зохиолоор бүх ард түмний медаль авч байсан. Страдын улсын уралдаанд элэглэл хийдэг байсан. Тэр бүгдээс бас үлдсэн юм байгаа ч бол уу гэж бодоод л. Гэхдээ энд бол айхтар жүжиглээд байх юм байхгүй л дээ. Гэхдээ л надаас сэтгэл хөдлөл гарч таарна, юм ярьж л таарна. Сэтгэлээс хүч гарч л таарна.  Харин хүмүүс энэхүү тоглолтоо хийнэ гэсэн чинь таниас инээд гарах уу гээд байх юм. Би чинь телевизэд 33 жил ажилласан. Хоёр удаа хурлаар орохдоо дарга нараа шоолсон хэргээр орж байсан. Тэгэхээр шооч байхнээ дээ. Ерөөсөө бид нарын амьдрал бол халуун дулаан инээд дунд явж байдаг. Миний 5 зохиол бол 5 өөр өнгөтэй. Хөнгөхөн ч юм байна.

    -2007 онд та нэг ганц хүний театр байгуулсан даа. Тэр үед бас үзэгчдийн сэтгэлзүй бэлэн болоогүй байв уу. Яагаад театрын үйл ажиллагаа зогссон бэ?
-Би 2007 онд “Нотлох албагүй үнэн” гэдэг жүжиг хийгээд ганц хүний ч юу байхав зохиогчийн теарт байгуулаад Дуурийн театрт хоёр орой тоглосон. Гол дүрд нь өөрөө тоглоод. Анхням, гавьяат жүжигчин Ё. Цог гуай гэх мэт жүжигчид мөн тоглоод. Яахав дээ би зохиолч яагаад жүжгэндээ орж болдоггүй юм л гэж бодсон байхгүй юу. Хоёрхон орой туршилтын маягаар тоглосон. Хүмүүс бол хүлээж авч байна лээ. Сонирхож байна лээ. Би тэрнийгээ цааш хөгжүүлэх юм сан гэж боддог. Янз янзаар л үзэж байгаад энэ өгүүлэхүйн урлаг нь надад арай дөхүү юм даа гэж бодсон. Өөрийнхөө хувьд бол би өөрийгөө хөгжүүлж байна гэж бодоод байгаа. Нөгөө олон сурсан мэдсэн зүйлээ энэ дээр л гаргана. Ер бол эрдэмтдийн судалгаагаар хоёр цаг юм ярина гэдэг бол хүн маш их ядардаг. Тэрнээс илүү гурван цаг  ярина гэдэг хэцүү. Яг уран сайхны хувьдаа.

    - “Тэнгэрлэг оршихуй”, “Та хариулахгүй ч байж болно” гэх мэт томоохон далайцтай нэвтрүүлгүүдтэй шүү дээ та. Тиймээ цэнхэр дэлгэцээр таныг харахыг хүсэн хүлээж байгаа хүмүүс цөөнгүй байгаа байх?
-“Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээ залхуурсандаа ч юм биш ямартай ч зургаан жил хийсэн. Одоо 2013 онд иргэний нийтлэл рүү чиглэсэн шинэ нэвтрүүлэг хийж байгаа. Удахгүй түмэн олонд маань хүрэх байх.

Ярилцсанд баярлалаа

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • seno (124.158.126.45)
    Mundag hvn shv.
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Дажкино (180.149.97.1)
    Сүүлд гарч буй Дэлхийн шилдэг кинонуудыг Монгол хэл дээрээ хүлээн авч үзэхийг хүсвэл Дажкино.ком орж үзнэ үү..
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • mmm (182.160.63.87)
    newteruulgee goe ch hotoldog hun shuu buh newteruulgiig n uzeh durtai amjilt
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • mmm (182.160.63.87)
    gurbazarguaid bayr hurgie minii hundelj hairalj ywdag hun
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • gantuya (124.158.76.42)
    amjilt
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (124.158.75.10)
    Ийм сайхан хүнтэй уулзчихаад ийм тарчигхан зүйл асуугаад байхдаа яахав дээ
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • nice (202.9.47.132)
    ajil hodolmort tani ondor amjilt huse
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • saraa (202.9.47.132)
    goliig ni olson saihan saihan asuultuud tawij bidnii hairtai setguulch zohiolchtoi yriltssand bayarlalaa oird suraggui bsiin
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • Darhan (27.123.213.62)
    Tand sain saihn.g husie Oron nutagaar togloltoo hiihgui yum uu
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 24 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК