Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 байршилд 242 тоосгон гараашийг буулгаад байгаа. Эдгээр газар чөлөөлсөн байршлууд дахь тоосгон гараашийг буулгах явцад үүссэн барилгын хог хаягдлын цэвэрлэгээг хог тээврийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэлээ.
Дүүргийн 2, 3 дугаар хорооны таван байршил дахь барилгын хог хаягдлын цэвэрлэгээнд 1 ковш, 3 автомашин ажиллаж, нийт 180тн хог хаягдлыг зориулалтын цэгт зөөж, тээвэрлэсэн байна.