Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж, богино эргэлт зохион байгуулж байна хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэв.
Хүйтэрч байгаатай холбогдуулан арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс:
- Хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт,
- Зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд,
- Оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх Яармаг Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг 11-25-ны өдрөөс явуулахаар төлөвлөөд байна.