Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Эрдэнэчимэг: Гэр цэцэрлэгийн тухай хууль батлагдвал 5000 хүн ажлын байртай болно

2012-10-17
0
ЖИРГЭХ
Өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хүртэл хариугаа нэхсээр. Цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.

   эрдэнэчимэгМонголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох орчин тааруу, хүүхдийн цэцэрлэг хангалттай биш болсныг хүн бүхэн мэдэж буй. Үүнд хүн бүхэн дор бүрнээ дүн тавьчихаад байгаа. Тэгвэл өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хүртэл хариугаа нэхсээр. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гарцыг УИХ-ын гишүүд олсон байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар илгээжээ. Хууль санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.

-Цэцэрлэг хангалтгүй байна гэсэн гомдол хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш тасарсангүй?
-Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн асуудал нь өнөөдөр нэлээд тулгамдаад байгаа нь яахын аргагүй үнэн. Хүн бүхэн үүнийг мэдэж байгаа. Тооцоо судалгаагаар 220 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэтэл энэ бүх хүүхдийг багтаах цэцэрлэг алга. Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байна. Ер нь, Үндсэн хуульд зааснаар бол хүн болгон л ижил тэгш эрх эдэлж, сурч боловсорч, мэдэх эрхтэй. Энэ нь, сургуулийн өмнөх, хойно гэсэн ялгаварлал байхгүй гэсэн үг. Гэтэл энэхүү эрхээ эдэлж чадахгүй яваа 80 мянган балчир хүүхэд байна. Тэдний эрхийг эдлүүлэх шаардлагатай.


-Тэдэнд сурч боловсрох эрхийг нь эдлүүлэх ямар гарц байна вэ?
-Мэдээж, үүнийг шийдэх гарц, шийдлийг олох нь хамгийн чухал. Бидний үзэж байгаагаар манай цэцэрлэгийн тогтолцоо буруу явж байна. Яагаад гэхээр дээрх хэмжээний хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохын 100 ортой 800 барилга сүндэрлүүлэх шаардлага гарч ирнэ. Иймэрхүү маягаар асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Тиймээс хүүхдийн цэцэрлэгээ шийдэж байгаа гадаадын туршлагаас судалж үзсэн л дээ. Ерөнхийдөө гэрээр хүүхэд харах үйлчилгээ нэлээд хөгжсөн байдаг.
Ялангуяа, Азийн томоохон орон болох Филиппин, АНУ, баруун Европын орнуудад ийм загвар маш өндөр хөгжсөн байна. Ийм загварыг нэвтрүүлж чадвал жил бүр ганц хоёр барилга байгууламж барихыг зогсоон, хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломж бүрдэнэ. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа. Удахгүй тэд саналаа өгөх байх. Тэгвэл парламентаар хэлэлцүүлэгт ороод явах болно.

-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн барилга стандартын шаардлагад нийцэж байгаа юу?
-Цэцэрлэгүүдийн олонхи нь шаардлага хангахаа больсон нураах шатанд орсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол хэзээ мөдгүй хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ. Ер нь, үзүүлээд эхэлчихсэн л байгаа шүү дээ. Хана туурга нь хагарч, чийг дааж, мөөгөнцөр үүссэн тийм л нөхцөл байдалд байгаа.

-Тэгэхээр гэрээр хүүхэд асрах хууль гарах юм байна. Үүнийг дагаад цалин хөлс, асаргааны нөхцөл, хяналт, хэчнээн хүүхэд нэг дор авч болох гэх мэт зүйл яригдах нь дамжиггүй?
-Ажил хөдөлмөр эрхлээгүй, нярай хүүхдээ асарч байгаа эх, гэртээ суугаа нэг хүн зургаан хүүхэд аваад ажиллах боломжтой. Тэгэхээр нэг багшид үүнээс илүү хүүхэд ногдохгүй гэсэн үг. Мөн өнөөдөр цэцэрлэгийн насны нэг хүүхдэд ногдох төсвийн дагуу хөрөнгө мөнгөө төрөөс авчих юм. Тодруулбал, цалингийн зардалд 70-80 мянга, хоолонд нь 40 орчим мянган төгрөг өгдөг.
Иймд нэг хүүхдийн зардал гээд 120 орчим мянган төгрөг авна. Үүнээс гадна хүүхэд асарч байгаа байрны ам метрт тааруулан түрээсийн болон дулаан, цахилгаан, усны зардлыг улсаас олгох болно. Бас эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авах боломж нь нээлттэй байх юм. Ингээд бодохоор нэг багш сардаа 500 мянган төгрөгийн цалинтай ажиллах тооцоо гарсан. Ер нь, зөвхөн хүүхэд сурч боловсрох эрхээ эдлээд зогсохгүй таван мянга орчим хүн ажлын байртай болно. Өнөөдөр 45-50 насны эмэгтэйчүүдэд ажил олдохгүй, амьдрал нь хэцүү л байгаа шүү дээ. Тэдэнд ажил эрхлэх боломжийг нээн өгч байгаа хэрэг.

-Хоол унд, орчны ариун цэврийн асуудал гээд шүүмжлэл дагуулах зүйл олон бий?

-Үүнийг хэн хүнгүй хэлж байна. Айлд хүүхдээ үлдээчихээд аюулгүй байдалд нь санаа зовохгүй суух хэцүү, хоол ундны чанар хэр байх бол, эрүүл ахуйн нөхцөлд нийцэх үү, эрсдэлтэй алхам бий гээд л яриад байгаа.
Тэгэхээр монголчууд эрт үеэс л гэрээр хүүхдээ асарч, хүмүүжүүлж ирсэн түүхтэй улс. Яахав, уламжлалт ёс маань л сэргэж байгаа явдал. Түүнээс цоо шинэ зүйл ч биш. Мөн өнөөдөр ажиллаж байгаа цэцэрлэгийн байдал ч тийм аюулгүй цэвэр орчин биш. Нэг ангид 40-50 хүүхэд хүмүүжиж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл дор хаяж 30 орчим нь хүнд, хөнгөн байдлаар халдвар авдаг. Тэгвэл 6-10 хүүхэдтэй нөхцөлд өвчлөл бага.

-Ийм замаар явах боломжтой байх. Гэхдээ хүн бүр зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй ийм төрлийн ажил эрхлээд эхэлбэл яах вэ. Хяналтаа хэрхэн тогтоох бол?
-Тухайн гэр цэцэрлэг зөвшөөрөлтэй үгүйд эцэг эхчүүд л хяналт тавина. Гэрээ хийх үедээ шалгаж, ариун цэврийн байдал, хүүхдийн унтах ор, тоглох тоглоомын аюулгүй байдлыг хянана. Өнөөдрийг хүртэл эцэг эхчүүд огт хариуцлага хүлээж байгаагүй. Ямар хоол идэж, аюулгүй орчинд байна уу гэдгийг ч хянахгүй яваа. Ийм үйлчилгээ гарч ирснээр зургаан хүүхдийн 12 эцэг, эх 100 хувь хяналт тавина. Үүнд тусгайлсан байгууллага байх ч шаардлагагүй биз. Хэрвээ ямар нэгэн зөрчил дутагдал илэрвэл, хүүхэд аюултай байдалд орох нь гэж үзвэл мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж болно.

-Яагаад ийм чиглэлд илүү анхаарч байна вэ?
-Сургуулийн өмнөх боловсрол гэдэг маань хүүхдийг хүнтэй харилцаж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах зорилготой. Гэртээ суугаа хүүхэд яаж өөрийгөө илэрхийлж сурах юм бэ. Тэр 80 мянган хүүхэд ийм чадварт суралцахгүй бол ирээдүйд өөртөө итгэлгүй хүн болж төлөвшинө шүү дээ.

-Мэргэжлийн багшийг дөрвөн жилээр сургаж байгаа. Ийм хугацаанд лав багш бэлтгэхгүй байх?
-Тийм. Маш богино хугацаанд арга барил эзэмшүүлж, хүүхэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хандах талаар заана. Ерөнхийдөө түргэвчилсэн, курсуудээр багш бэлтгэнэ дээ.

- Гэр цэцэрлэг байгуулах хүсэлтэй олон хүн гарч таараа. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт нь олон, дээр нь хэд хэдэн газраар орж тамга тэмдэг даруулах шаардлага гарах болов уу. Үүнээс нь залхах хүн ч цөөнгүй гарна?
-Төрийн хүнд суртал их гэдэг л дээ. Тиймээс ч бүрдүүлэх бичиг баримтыг нь багасгаж, болж өгвөл нэг газраас зөвшөөрлөө авах боломж бүрдүүлж, журмаар зохицуулах болно. Гэртээ нярай хүүхдээ асарч байгаа эх олон газраар орж, бичиг цаас хөөцөлдөх боломжгүй гэдгийг маш сайн харж байгаа.
Иймд нэг цэгээс бүхнийг хийх талаар ажиллана. Энэ хууль удахгүй төрөн гарахаар бүх зүйл тодорхой болно. Ямар нөхцөлд, хэчнээн хүүхэд хүлээн авч болох, зөвшөөрлөө хаанаас авах гээд бүгдийг заах юм. Ирэх есдүгээр сараас өмнө бэлтгэл ажлаа базааж дуусгах санаатай байгаа.

Э.Хүслэн
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Наранжарг***** (203.91.117.4)
    энэ хуулийг дэмжиж байна
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • цэцэрлэгийн багш (180.235.170.83)
    энэ хуулийг хурдан батлаач ээ цаг алдаад л хүүхдүүд цэцэрлэггүй хохироод л байхад юу хүлээгээд байгаа юм бэ гэр цэцэрлэг хүүхдэд маш өгөөжтэй сургалт явуулах нөхцөл бүрдүүлж чадах боломжтой юм
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (180.235.170.83)
    энэ хуулийг батлавал цэцэрлэгийн тоог олон болгож бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгож чадах мэргэжлийн багшийн нөөц монголд хүрэлцээтэй байгаа болохоор батлах хэрэгтэй юм ажлын байр хүүхэд цэцэрлэгт хамрагдах сайн талтай буяантай хууль батлагдах болно шүү дээ олон хүүхдийн ар гэрт аав ээж ажиллах нөхцөл бүрдэнэ хэсэг ард түмний амьдрал хавтгайдаа л сайжрана тийм болохоор заавал батлах хэрэгтэй яагаад үгүй гэж
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (202.170.84.7)
    хуулийг хурдан батлуулах шилдэг арга бол олон нийт дунд санал асуулга явуулах арга яагаад гэвэл их олон эмэгтэйчүүд дэмжинэ.Ер нь ний нуугүй хэлэхэд эмэгтэйчүүд амьдралаа авч явж бүхнийг нуруун дээрээ үрч явж байна. Тиймээс тэд энэ хуулийг батлахад идэвхтэй оролцож хууль хурдан батлагдана шүү дээ,
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.10.118)
    unheer ih demjij bn hurdan l heregjeesei amidral ahuid mini heregtei bna naad huuli chin
    2013 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.235.174.177)
    Гэр цэцэрлэг байгуулах хууль дүрэм нь батлагдсан бол болж л байна зөв
    2013 оны 07 сарын 14 | Хариулах
  • Эцэг эх (180.235.174.177)
    Гэр цэцэрлэг нь хүүхдэд маш хэрэгтэй
    2013 оны 07 сарын 14 | Хариулах
  • (202.126.89.177)
    энэ чинь маш зөв. 45-50 насны хүмүүсд ажил олдохоо байсан цаг. тийм болохоор цэвэрхээн гэр цэцэрлэг нээгээд ажиллуулбал болж л байна шд
    2012 оны 12 сарын 02 | Хариулах
  • нараа (203.91.119.99)
    маш зөв өө хүүхдээ, дүүгийн, ахын гээд 4-5 хүүхэд хардаг мөртлөө ажилгүй нэртэй гэртэй сууж байхаар зүгээр юм байна.
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
  • (95.188.247.25)
    ЭНЭ ТЭНЭГ ХУУХЭН ЦЭЦЭРЛЭГ ЯСЛИ ГЭЭД ЯРИАД Л БАЙДАГ ЮУ Ч БУТЭЖ БАЙГАА ЮМ АЛГА СОНГУУЛЬД ГАРЧ ИРЭХДЭЭ ЭНИЙГ Л ЯРЬЖ БАЙСАН ОДОО ХЭРНЭЭ ЯРЬЖ Л БАЙХ ЮМ БУТЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГУЙ УНХЭЭЭР ТЭГЖ БОДОЖ БАЙГАА МОНГОЛ АРД ТУМЭНД ЮМ ХИЙЖ ОГОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ТЭРНИЙХЭЭ ТОЛОО ТЭМЦЭЭЧ ХИЙГЭЭЧ ХУДЛАА ШОВУУДААД ХЭРЭГГУЙ БИЗ ДЭЭ
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    12 цаг 21 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    13 цаг 48 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    14 цаг 18 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    14 цаг 35 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    14 цаг 37 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    14 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    15 цаг 0 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    15 цаг 43 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    15 цаг 49 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    16 цаг 25 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    16 цаг 48 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    17 цаг 32 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    18 цаг 49 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    19 цаг 3 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    19 цаг 32 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    19 цаг 36 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    19 цаг 51 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 1 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    20 цаг 14 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    20 цаг 38 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК