Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр Зээлийн газрын ахлах мэргэжилтэн Б:Цолмоноос асуулт асууж, хариулт авлаа.
Асуулт: Зээл эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтийг тухайн үеийн төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан уу? Таны гаргасан эрсдэлтэй гэдэг дүгнэлт хаачисан бэ? Аль шатандаа алга болчихов?
Хариулт: Тэрбээр "Зээлийн хорооны товч тэмдэглэлийг зээлийн хорооны нарийн бичиг хариуцдаг. Эрсдэлийн дүгнэлт алга болсон эсэхэд миний оролцоо байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн материалд эрсдэлийн дүгнэлтийг хавсарган явуулсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)