Хүүхдийн баяраар бяцхан үрсийнхээ сэтгэл, сэтгэлгээ, төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх хамгийн гоё бэлэг бол ном.
"Эх орон" (Жангар редакц)
Уншигч та өөрөөсөө "Эх орон гэж юу вэ?" хэмээн асууж үзээрэй. Эл асуултад хариулах тийм ч амархан биш болов уу. Хүүхдийн номын Жангар редакц чухамхүү энэ асуултад хариулахад туслах "Эх орон" танин мэдэхүйн зурагт номыг бүтээжээ.
Мэдрэмжүүд юу хийдэг вэ? (Орчуулгын ном)
Бага насны хүүхэд өөрт төрж буй мэдрэмжээ тоглоомоо шидлэх, урвайх, дуугаа хураах, үгүй бол чанга орилох, газар тэрий хадан унаж тийчгэнэх зэргээр голдуу үйлдлээр илэрхийлдгийг хүн бүр л мэдэх байх. “Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь мэдрэмж илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг тухай” та сонсож байсан уу? Хүүхэд тань мэдрэмжээ үгээр илэрхийлээд сурчихвал хэчнээн амар байх бол. Та оролдоод үзээрэй. Энэхүү ном таныг хөтлөх болно.
"Бяцхан салхи" (Жангар редакц)
...Хаврын нэгэн өдөр бяцхан салхи мэндэлжээ. Тэр аав ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийн малгайг хийсгэж сурахыг хүснэ. Гэвч тэр газарт хэвтэх ганц навчийг ч хөдөлгөх хүчгүй байлаа...
Уулын оргил өөд (Гэрэн зурагт номын редакц)
Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна... Зохиолч, зураач Марианна Дюбүк усан будаг, өнгийн харандааны зөөлөн, энгийн ажиллагаагаараа Лүлүгийн аялалд тохиох зүйл бүрийг нарийн детальтайгаар зохиомжлон тун чадварлаг зураглан харуулжээ.
Баавгай нэртэй шувуу (Зохиолч Ц.Дэлгэрмаа)
Энэ нь хүүхдийн бэсрэг тууж юм. Бяцхан дэгдээхэй, Бархас охин хоёр хэрхэн найзалсан бол...
Сэтгэгдэл (1)