Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр "Бэрэн групп"-ын захирал М.Цэлмэгээс асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "Шинжээчийн дүгнэлттэй бид санал нийлэхгүй байна. Учир гэвэл шинжээч мөнгө хөөж байна. Авсан зээлээрээ төсөл нь боссон уу гэдгийг асуух ёстой. Манайх төрийн компани биш, хувийн компани. Манай компани нэг жилийн хугацаанд бүх талаараа дарамтад өртөөд явж байгаа ч Хөгжийн банкны зээлээ төлөх болно.
Бид байгуулагдсан цагаасаа эхлээд улс төртэй холбогдож байгаагаагүй. Улс төрөөс ангид байсныхаа төлөө сүүлийн нэг жил дарамтад өртөж байна.
Нэг компани улсаа хөгжүүлнэ гээд явсан. Ирээдүйд ийм зоригтой компани гарч ирнэ гэдэгт итгэхгүй байна. Бэрэн групп эдийн засгийн хямралаа даваад, зээлээ төлөхийг хичээнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)