“Эрдэнэс Монгол” ХХК-ийн сонгон шалгаруулалтын талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимийн зөвлөх Д.Ерөө мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой тодорхой аргачилалд суурилсан үнэлгээ сорилуудыг авна. Сорил тестийн боловсруулалтанд СЭЗИС, МУИС-Бизнесийн Сургууль, Улаанбаатар Их Сургууль, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тестийг тусгайлан боловсруулж байгаа. Тестийн ерөнхий агуулга 15 оноо нь ерөнхий хууль эрх зүйн мэдлэг, мөн нэмээд компанийн засаглал компанийн хуулийн талаарх мэдлэгийг шалгана. Иймээс манай нээлттэй шалгаруулалтад хандсан иргэд энэ талаарх мэдлэгээ лавшруулан бэлдэх болох боломжтой.
Мөн таван үндсэн ур чадварын талаар үнэлгээг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулан бэлэн болгосон. Эдгээр сорилтыг авахад хөндлөнгийн хяналтын байгууллагыг урьж ажиллуулна.
Хүний нөөцийн мэргэжлийн холбоодууд болон Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим тухайн сорил үнэлгээ хэр шударга нээлттэй явагдаж байгаа талаар хөндлөнгийн хяналтыг хийж ажиллана. Сорилыг шалгалтаас хамгийн өндөр оноо авсан таван оролцогчийг албан тушаал бүрт буюу нэг ажлын байрны ярилцлагад урина. Ажлын ярилцлагын үеэр тухайн оролцогчоос ажлын байран дээр шаардагдаж байгаа харилцааны ур чадвар, хандлага мөн ажлын туршлага, амжилтын талаарх мэдээллийг авч үнэлгээгээ эцэслэн гаргана” гэв.
Б.Мичидмаа