Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Уртнасан үл мартагдах гавьяатай хүн

2023-1-16
0
ЖИРГЭХ

Шударга, эх оронч, ажил хэрэгч, мэдлэг чадвараараа шилэгдэн шалгарч 1992 онд АИХ-ын II хуралдааныг удирдсан эрдэмтэн Жамбалдоржийн Уртнасанг монгол түмэн мартаагүй байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн энэ хуралдааны дарга, онол, улс төрийн мэдлэгээр зогсохгүй Монгол орон, энгийн амьдралыг гайхалтай мэдэрдэг байсан тэрбээр нийгмийн амьдралын салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй хүнийг хоёр сар хагасын туршид ухааны цэцээ уралдуулан улс орныхоо өнөө маргаашийн бус алс хэтийн зорилго, зорилтыг дэнслэн ажиллахад удирдан зангидсан эгэл атлаа агуу зохион байгуулагч байв. Энэ хүний үлгэр дуурайлыг  энэ үеэр эргэн дурсахуйд нэн таатай.

Тэрбээр аливаа бэрхшээлтэй асуудлыг санаанд оромгүй байдлаар эвтэйхэн шийдвэрлэдэг байсансан. Тэр өдрүүдэд Үндсэн хуулийг Нэгдлийн дарга нарын баталсан хууль гэх мэтээр элдвийн болох болохгүй  өргөдөл сэлт саналууд ирж байсан. Нэгэн тийм сүрхий бичиг ирснийг Уртнасан дарга уншингуут намайг шүүмжилж болно, Хөдөлмөрийн баатар Намжиг, Рагчаа, Лодойхүү, Чулуун нарыг юу гэх юм бол оо гээд ураад, цаасны сав руугаа хийчхэж билээ.

Тэр Пунсалмаагийн Очирбат, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн бид усан морь жилийнх, Бяраагийн Чимэд модон нохой жилийнх, ивээл жилтэй удирдагч нар байсан гэж сэтгэлийн сайхнаар ярьдагсан. Доктор Мижигдоржийн бичгээр ирүүлсэн “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн саналыг хуульд тусгуулахад Уртнасан дарга гол үүрэг гүйцэтгэсэн. Бэлчээрийн мал аж ахуй оршин байгаа нөхцөлд газрыг хувьчилж болохгүй гэдгийг “Энэ ч биш ээ” гээд, газар, бэлчээрийг өмчлүүлэх, цагаачлал ба хүн ам зүйн бодлого, түүний дотор үр хөндөхийг хориглодог явдлыг зогсоох зэрэг асуудлаар маш их мэдээлэл авч дэлхийн улсуудын туршлагыг сонирхож байсан. Ер нь Үндсэн Хуулийг хэлэлцэхэд хөндөгдөөгүй асуудал бараг байхгүй байсан гэхэд болно.

Эрэгтэй хүн олон эхнэртэй байх нь хүний эрхийн асуудал учраас тэр тухай Үндсэн хуульд оруулна, оруулахгүй гээд л хэдэн цаг маргана. Аливаа маргаан эрс хурцдахад нам, бүлгүүдийн аль нэг нь завсарлага авч, тусдаа цуглараад тухайн асуудлыг тал бүрээс нь шүүн ярилцаж, өөрсдийн саналаа нэгтгээд эргэн чуулгандаа орно. Д.Бямбасүрэн Засгийн газрын тэргүүнээсээ огцрох санал чуулганд оруулж ирлээ. “Коммунист гэж хэлүүлж байгаа одоогийн энэ хүмүүс үзэл бодлоо өөрчилж, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай гэдгийг үзүүлье гэж бодож энэ албанд зүтгэж эхэлсэн. Монгол орны өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлэх, гүнзгийрүүлэх энэ үед төр, ард түмний маань дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн гол хүчнүүдийн дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн хамгийн эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүн огцрох ёсгүй” гэдэг асуудалд Ж.Уртнасан депутатуудыг удирдаж чадсан. Улмаар “Засгийн газрын тэргүүнээр үлдээх нь зүйтэй” гэсэн саналтай эргэж хуралдаанд орсон юм. Тэгэхэд зарим хүмүүс сэтгэл дундуур байсан боловч Бямбасүрэнг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналыг олонх нь дэмжсэн билээ.

Депутат бүр өөрийн саналыг хэлэх гэж хурлын танхимд байрлуулсан чанга яригчийн өмнө өдөржин шөнөжин дугаарлана. Энэ бүхнээс шантралгүй миний л үүрэг гэсэн шиг огт уурлаж ундууцалгүйгээр депута­туудын асуултад хариулж, тэсвэр тэвчээртэй, ажил хэрэгч, өндөр боловсролтой удирдагч гэдгээ Уртнасан дарга харуулж байсан би­лээ.

Ж.Уртнасан сийрэгхэн ухаантай асар их тэвчээртэй, тулсан, гацсан асуудлыг зохицуулах ур чадвар өндөртэй дарга байсан. Дайрч давшилсан, үзэл бодлоо тулгаж, шахсан, яая даа гэмээр үе олон тохиолдож байсан боловч уурлаж бухимдахгүй, тэвдэж сандрахгүй, маш эвтэйхэн зохицуулчихаж чаддаг байдалд нь депутатууд бахархдаг, хүндэтгэдэг байж билээ.

Нэг удаа дарга маань нилээд бухимдаад хуралдааныг 2 цаг орхихоо мэдэгдэж, орлогч дарга Лоохуузыг хурал даргална гэж хэлчхээд гараад явчихсан, эмх замбараагүй байдал үүссэн, энэ үед дайрч давшлаад байсан хүмүүс, хуралд оролцогчид асуудал шийдэх боломж алдагдаж, депутатууд их зүйлийг богино хугацаанд мэдэрсэн, дарга маань өрөөндөө сууж байгаад удалгүй гарч яваад инээсээр хуралдааны танхимд ортол нижигнэсэн алга ташилтаар угтаж байсан. Үүнээс хойш бүх хүмүүс Уртнасан даргад их хүндэтгэлтэй хандаж буй нь үүдний өрөөний надад илүүтэй мэдрэгддэг байлаа. Дуудуулж ирдэг Б.Чимид дарга энэ хооронд өрөөгөөр нь хоёр удаа орсон, надад их сайхан санагдсан. Үндсэн хууль батлагд­­санаас хойш тун удал­гүй АИХ-ын даргын тодорхойлолтоор Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган Б.Чимидэд гавьяат хуульч цол хүртээсэн.

Хорин нэгдүгээр тойргийн депутат генерал, яруу найрагч Пүрэвийн Мөнхдоржийн зүрх зогсож, хурлын танхимд нас барахад царай нь цонхийж хөдөлгөөн нь удаашран, өрөөндөө орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нартай орж, “Мөн ч олон хоног хуралдаж байна даа. Энэ хуулийг батлуулчих юмсан. Сонгогчдоос АИХ-д ирж буй өргөдөл хүсэлт шаардлага улам их боллоо” гээд сэтгэл нь маш их зовнисон шинжтэй хоолой нь зангирч байсансан.

Төрийн сүлдний тухай олон хоног маргалдах үед эрдэмтэн Далай, Сүхбаатар, Бадар-Ууган нартай өдрийн зоогонд орохдоо хүртэл зөвлөлдөж, зураач Ойдовыг хожим ажлынхаа өрөөнд хүлээн авч, санал бодлыг нь сонсож байсан. Үндсэн хуулийн гол гол заалтуудыг хэлэлцэж байсан тэр халуухан өдрүүдэд өдрийн хоолны завсарлага, оройн хуралдааны дараа ер нь цаг зав л гарвал эрдэмтэд, Монголд суугаа гадаадын дипломатчидтай хийх уулзалт, ярилцлагаар дүүрэн байдаг байв. Энэ үед Монголд ирсэн зочин төлөөлөгчид хамгийн түрүүнд АИХ-ын даргатай уулздаг байлаа. Түүнчлэн гачигдал ярьсан, чөлөө авахыг хүссэн депутатуудын дараалал, өргөдөл, санал гомдол, түүнийгээ тайлбарлах гэсэн уулзалтын дараалал тасрахгүй үргэлжилнэ. Бүр зарим депутат өрөөнд нь орчхоод, хуралдаан эхэлчхээд байхад хүртэл асуудлыг шийдэхгүй бол гарахгүй гээд суучихна.

2001 оны арваннэг, арванхоёрдугаар сард сум, нэгдлийн дарга нарын 60 хувь нь 7-14 хоног орон нутаг руугаа явах хүсэлт тавьж байсан. Хүсэлтийн гол агуулга “оны эцэс боллоо, ондоо багтааж хийх төлбөр тооцооны болон мал тооллогын тулгамдсан асуудал байна” гэх бол, зарим нь идэш ууш, бүр өвчин зовлон тоочдогсон.

Сэтгэн бодох өндөр чадвартай, аливаад ухаалаг ханддаг, эелдэг зөөлөн, эгэлхэн атлаа зарчимч, хүний мөс дэндүү сайтай, нөхөрсөг тусархуу, ихэрхүү зангүй, ямар ч хүнтэй үг хэлээ ололцож чаддаг, уян хатан гайхалтай эгэл чанарууд нь чухам л түүнийг тэнгэрийн зарлигаар тэр албанд томилсон юм шиг л байлаа.

1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн батлах тун ч шаггүй ажлын ард гарахад түүнийг даргалагч АИХ-ын дарга хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой хэдий ч хуулийг хэлэлцэн батлах ажил хэт олон хоног сунжирч, хүнд замыг туулсан юм. Хэдийгээр саад бэрхшээл мундахгүй байсан ч ардчилсан шинэ Үндсэн хуулиа амжилттай хэлэлцэж баталж чадсан тэрхүү түүхэн өдрүүдэд түмэн олныхоо төлөөлөл 430 гаруй депутатыг зангидан удирдсан Ж.Уртнасангийн гавьяа зүтгэлийг түүх мартахгүй.

Ж.Уртнасан Ховд хотын 10 жил, ХААДС, БНБАУ-ын Нийгмийн удирдлагын академийг тус тус төгссөн. ХАА-н ухааны доктор, МААЭШ-ний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХААЯ-ны ор­логч сайд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд ахлах референт, Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын ги­шүүнээр ажилласан хүн юм. Тэрбээр Ардын Их Хурлын II чуулганаар баталсан шинэ Үндсэн хуулийн үндсэн эхийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хууль тогтоогчдын өмнө Төрийн ордны Их танхимд биечлэн гардуулсан түүхэн хувь заяатай хүн.

Улс төрийн ноён нуруутай, уян хатан чанар, хүний эвийг олох дүй, ухаалаг үйл ажиллагаа, асуудалд хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байдал, туйлширдаггүй, шулуун шударга зантай, ажлын онцлог арга барил нь депутатуудын талархлыг хүлээж байсан нь Үндсэн хуулийг батлахад ихээхэн нөлөөлсөн гавьяат үйлстэн тэрбээр батлуулсан хуулийнхаа 30 жилийг үзэж чадалгүй бурхны оронд очсон юм.

Дааж ядсан ачаалалтай далан зургаан өдөр Уртнасан асантай хамгийн их холбоотой ажилласан орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нар юунаас ч хараат бус сууж, хуулиа баталсан гавьяатууд.

Уртнасан дарга баруун Алтай нутаг, тунгалаг Буянт голынхоо хөвүүн болохоор Алтайн уулстаа сүслэн залбир­дагсан.

 

АИХ-ын даргын туслах асан, доктор профессор О.ЛХАГВАРЭНЦЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    8 цаг 34 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    9 цаг 29 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    9 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    9 цаг 49 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    10 цаг 49 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК