НӨАТ-ын өнгөрсөн арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг маргааш /2023.01.18/ Боловсрол суваг телевиз болон Е-баримт аппликейшнээр шууд дамжуулна. Тохирлоор арванхоёрдугаар сарын 01-31-ний өдрүүдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 08-ний дотор бүртгүүлсэн бол сугалаанд хамрагдах боломжтой болох аж.
Хэрэв та 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30 мянгаас 5 сая, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40 мянгаас 10 сая, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилжээ.