БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг дөрөв дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.
Анкарад хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:39 цагт хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 86 том хүн, 8 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бөгөөд 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийсэн байна. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна
Манай улсын Эрэн хайх, аврах баг өчигдөр барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн, орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 1 том хүн 1 хүүхдийн цогцсыг гаргасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.